mn en kr

Мэдээ мэдээлэл


Харилцагчаа дээдлэн, хүндэлсэн үйлчилгээ дэлхийн стандартаар дахин баталгаажлаа

2017-11-28 02:34:01

Хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө уриатай “Монгол Даатгал” ХХК үүсгэн байгуулагдсаны 83 жилийн ойн баярын арга хэмжээ энэ 11 дүгээр сарын 24-нд болж харилцагч, даатгуулагчидтайгаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Даатгал ХХК-ийн хамт олон ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын стандарт тогтолцоог Даатгалын салбарт амжилттай хэрэгжүүлсэн батламжаа харилцагч, даатгуулагч нартайгаа хамтдаа 83 жилийн ойн арга хэмжээн дээрээ хүндэтгэлтэйгээр гардан авлаа. Монгол Даатгал ХХК нь ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх төслийг даатгалын салбарт анхлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитыг PECB (Professional Evaluation Certification Board) байгууллагаар баталгаажуулав.

Бидэнтэй хамтран ажиллаж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй нийт харилцагч, даатгуулагчид, иргэддээ ойн баярын мэндийг хүргэн талархал дэвшүүлье.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ