mn en kr

Мэдээ мэдээлэл


“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ”-г ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ДААТГАЛЫН ШИНЭ СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОЛОО

2017-12-08 10:08:39

Хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бий болгох ёстой хамгийн чухал зүйл бол “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БУЦААН ТӨЛӨЛТ“ юм.
“Work Line With us” ГХОХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хөрөнгө оруулах бэлтгэл ажлаа хийх явцдаа, аюулгүй хөрөнгө оруулалт болон аюулгүй буцаан төлөлтийг хийхийн тулд “Монгол Даатгал” ХХК-р дамжуулан Герман улсын “Hannover Re” даатгалын компанид даатгалын нэр төрлүүдээр давхар даатгалд хамрагдан хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлаа хангахаар боллоо.
“Work Line With us” ГХОХХК болон “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” мөн “Монгол Даатгал” ХХК-тай урт хугацааны туршид зөвшилцсөний үндсэн дээр бий болсон давхар даатгалын тогтолцоо нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-г хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг татахад томоохон үүрэг гүйцэтгэх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ