mn en kr

Гэнэтийн ослын
даатгал


Таныг болон
Таны гэр бүлийг
Санхүүгийн эрсдэлээс
Бүрэн хамгаална

Гэнэтийн ослын даатгал


Гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд зардлыг энэхүү даатгалаар нөхөн төлнө.


ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Монгол улсын иргэд болон гадаадын харъяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэдийн тахир дутуугийн зэрэглэл тогтоолголт, нас баралт.
  • Монгол улсын иргэд болон гадаадын харъяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэдийн хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдалт.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Бүх төрлийн гэнэтийн осол

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ БА БИЧИГ БАРИМТУУД:

  • Даатгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, и-мэйл хаяг
  • Даатгуулагчийн эрхэлдэг ажил, албан тушаалыг нотлох бичиг баримт
  • Нөхөн төлбөрийн эрхтэй этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, и-мэйл хаяг

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог, даатгалд хамрагдах хугацаа, даатгалын үнэлгээнээс хамааруулан хураамжийн хувийг тогтооно.


НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  1. Даатгуулагчийн өргөдөл
  2. Гэрээт баталгааны эх хувь
  3. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтанд байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх.
  4. Даатгалын тухайн тохиолдлын онцлогоос шалтгаалан шаардагдаж болох бусад баримт

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ