mn en kr

Хилийн боомтоор дамжин өнгөрөгсдийн гэнэтийн
ослын
даатгал


Таныг болон
Таны гэр бүлийг
Санхүүгийн эрсдэлээс
Бүрэн хамгаална

Хилийн боомтоор дамжин өнгөрөгсдийн гэнэтийн ослын даатгал


Энэ даатгал нь хилийн боомтоор нэвтэрч буй Монгол улсын иргэн болон Гадаадын харъяат ба иргэний харъяалалгүй хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм.


ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

Хилийн боомтоор нэвтэрч буй Монгол улсын иргэн болон Гадаадын харъяат ба иргэний харъяалалгүй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд

ЯМАР ЭРСДЭЛҮҮДЭЭС ДААТГАХ ВЭ?

  • Бүх төрлийн гэнэтийн осол

ДаАТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээ 200 000.00₮ байна.

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ БА БИЧИГ БАРИМТУУД:

  • Овог, нэр;
  • Регистерийн дугаар;
  • Оршин суугаа хаяг;
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт;

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

Харъяалал
24 цаг
7 хоног
14 хоног
30 хоног
Монгол улсын иргэн
200 төгрөг
700 төгрөг
1 200 төгрөг
2 000 төгрөг
Орос улсын иргэн
10 рубль
45 рубль
75 рубль
125 рубль
Хятад улсын иргэн
3 юань
13 юань
21 юань
35 юань
Бусад улсын иргэн
1 ам.доллар
2 ам.доллар
4 ам.доллар
5 ам.доллар



НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  1. Даатгуулагчийн өргөдөл
  2. Гэрээт баталгааны эх хувь
  3. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтанд байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх.
  4. Даатгалын тухайн тохиолдлын онцлогоос шалтгаалан шаардагдаж болох бусад баримт
  5. Эмнэлгийн эмчилгээний зардлын эх баримт

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ