mn en kr

Жолоочийн хариуцлагын
албан журмын
даатгал


Таныг болон
Таны гэр бүлийг
Санхүүгийн эрсдэлээс
Бүрэн хамгаална

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал


Энэхүү даатгал нь Жолоочийн тухай хуулийн дагуу хийгддэг бөгөөд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

Мөн та тус даатгалд зохих ёсоор даатгуулснаар замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болно.


ХЭН ЗААВАЛ ДААТГУУЛАХ ЁСТОЙ ВЭ?

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
  • Мэргэшсэн болон С, D ангиллын жолооч нар 

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Бусдын амь насанд учруулсан хохирол
  • Бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
  • Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

Жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас үүссэн алдаа

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ БА БИЧИГ БАРИМТУУД:

  • Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл /Иргэн бол иргэний үнэмлэх, Байгууллага бол байгууллагын гэрчилгээний хуулбар/
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ

ДААТГАЛЫН ХУГАЦАА ЯМАР БАЙХ ВЭ?

1 жил

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

Даатгалын суурь хураамжийг харгалзах 9 итгэлцүүрээр үржүүлэн тооцно.
Суурь хураамж ба даатгалын үнэлгээ:

Тээврийн хэрэгслийн ангилал    
Суурь хураамж  
Даатгалын үнэлгээ
A ангилал
12 500 төгрөг
5 000 000 төгрөг
B ангилал
33 000 төгрөг
5 000 000 төгрөг
C ангилал
42 500 төгрөг
10 000 000 төгрөг*
D ангилал
53 000 төгрөг
10 000 000 төгрөг*
M буюу Механизмын ангилал
12 500 төгрөг
5 000 000 төгрөг
Мэргэшсэн болон C, D ангиллын жолооч нар
33 000 төгрөг
10 000 000 төгрөг*

 *Даатгагдсан C, D ангиллын тээврийн хэрэгслийг жолоодож буй этгээд Мэргэшсэн болон C, D ангиллын жолоочийн даатгалтай байснаар даатгалын үнэлгээ 10 000 000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл ямагт хосолсон хэлбэрээр даатгагдах ёстой бөгөөд зөвхөн аль нэг нь даатгуулсан бол хувь тэнцүүлэх зарчмаар нөхөн төлбөрийг олгоно.

Итгэлцүүрийн нэр
Итгэлцүүрийн хэмжээ

Доод
Дээд
И1 - Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил /УБ хот болон Орхон, Дархан-Уул аймгаас бусад газарт, эсвэл тус оролцуулсан бүх нутагт/
1.0
1.2
И2 - Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах  
0.50
2.45
И3 - Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлагаас хамаарах  
1.0
1.2
И4 - Даатгалын гэрээний хугацаанаас хамаарах /Зөвхөн 1 жилийн хугацаатай/  
1.0
1.0
И5 - Худал мэдүүлэг санаатай өгсөн эсэхээс хамаарах /Худал мэдүүлээгүй, худал мэдүүлсэн/  
1.0
1.3
И6 - Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тооноос хамаарах /Нэр зааж хязгаарласан, хязгаарлаагүй/
1.0
1.5
И7 - Тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарах  
0.9
1.3
И8 - Тээврийн хэрэгслийн өмчлөлөөс хамаарах /Хувь хүн, хуулийн этгээд/  
1.0
1.5
И9 - Чиргүүлтэй эсэхээс хамаарах /Чиргүүлгүй, чиргүүлтэй/  
1.0
1.2

 
Жич: Итгэлцүүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох хууль тогтоомжоос үзнэ үү.
 


ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ