mn en kr

Гэнэтийн ослын
даатгал


Таны бизнесийг
санхүүгийн эрсдэлээс
бүрэн хамгаална.


Гэнэтийн ослын даатгал


Гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд зардлыг энэхүү даатгалаар нөхөн төлнө.

Юуг даатгуулах вэ?

  • Монгол улсын иргэн болон гадаадын харъяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэний тахир дутуугийн зэрэглэл тогтоолголт, нас баралт.
  • Монгол улсын иргэд болон гадаадын харъяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэдийн хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдалт.

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

  • Бүх төрлийн гэнэтийн осол

Хэн даатгуулах вэ?

  • Байгууллагын ажилтнууд
  • Нийгэмлэг, сайн дурын байгууллага, холбооны гишүүд
  • Сургуулийн сурагчид, оюутнууд 

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

Хураамжийн хувийг дараах үндэслэлүүдийг харгалзан тогтооно. Үүнд:

  • Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог /3 ангилал/
  • Даатгалын хамрах хүрээ, үйлчлэх хугацааны ангилал /Даатгуулагчийн сонголт/

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  1. Даатгуулагчийн өргөдөл
  2. Гэрээт баталгааны эх хувь
  3. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтанд байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх.
  4. Даатгалын тухайн тохиолдлын онцлогоос шалтгаалан шаардагдаж болох бусад баримт

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ