mn en kr

Эд хөрөнгийн
даатгал


Таны бизнесийг
санхүүгийн эрсдэлээс
бүрэн хамгаална.


Эд хөрөнгийн даатгал


Таны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөд урьдчилан таашгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд энэхүү даатгалаар нөхөн төлнө.

Юуг даатгуулах вэ?

  • Бүх төрлийн хөдлөх хөрөнгө. Үүнд: Бүх төрлийн суурилуулдаг болон суурилуулдаггүй оффисын болон гэр ахуйн тавилга, эд хогшил, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гэх мэт
  • Бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө. Үүнд: Оффис, орон сууц, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий барилга байгууламж

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

Үндсэн эрсдэл:

  • Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн
  • Бүх төрлийн байгалийн
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн
  • Сантехникийн

Нэмэлт эрсдэл:

/Даатгуулагч энэхүү даатгалаар даатгуулахдаа өөрийн хүсэлтээр нэмж, хасч болох сонголттой эрсдэлүүд/

  • Хулгай дээрмийн
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд

  • Байгууллагын гэрчилгээ
  • Хөрөнгийн гэрчилгээ
  • Хөрөнгийн нэр, марк, серийн дугаар
  • Бусад шаардлагатай мэдээллүүд
  • Асуулгын хуудас бөглөх

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

  • Хөрөнгийн хэлбэр, шинж чанар, эрсдэлийн түвшин, даатгалын эрсдэлийн сонголт, асуулгын хуудсан дахь мэдээллүүд зэргээс хамаарч даатгалын хураамжийг тооцоолон гаргана.

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  1. Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
  2. Даатгалын баталгааны эх хувь
  3. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  4. Хохирлын үнэлгээний акт
  5. Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ