mn en kr

Электрон тоног
төхөөрөмжийн
даатгал


Таны бизнесийг
санхүүгийн эрсдэлээс
бүрэн хамгаална.


Электрон тоног төхөөрөмжийн даатгал


Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй цахилгаан хэрэгслүүд болон багаж, тоног төхөөрөмжид хохирол учирсан тохиолдолд энэхүү даатгалаар нөхөн төлнө.

Юуг даатгуулах вэ?

Бүх төрлийн цахилгаан хэрэгсэл /тооцоолон бодох машин, программ хангамж, мэдээллийн сан, тусгай зориулалтын хэмжих, шалгах, оношлох, дамжуулах, мэдээллийн тоног төхөөрөмж гэх мэт/

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

  • Галын 
  • Байгалийн
  • Сантехникийн

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

/Даатгуулагч энэхүү даатгалаар даатгуулахдаа өөрийн хүсэлтээр нэмж, хасч болох сонголттой эрсдэлүүд/

  • Хулгай, дээрмийн
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд

  • Байгууллагын гэрчилгээ
  • Даатгалын зүйлийн мэдээлэл /байршил, зориулалт, тоног төхөөрөмжийн нэр, жагсаалт, модел, бүртгэл серийн дугаар, үйлдвэрлэсэн он/

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

  • Хөрөнгийн хэлбэр, шинж чанар, эрсдэлийн түвшин, даатгалын эрсдэлийн сонголт зэргээс хамаарч даатгалын хураамжийг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  1. Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
  2. Даатгалын баталгааны эх хувь
  3. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  4. Хохирлын үнэлтгээний акт
  5. Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ