mn en kr

Барилга угсралтын ажлын
даатгал


Таны бизнесийг
санхүүгийн эрсдэлээс
бүрэн хамгаална.


Барилга угсралтын ажлын даатгал


Барьж буй барилга байгууламж, барилгын материал зэрэг барилгын ажилд ашиглагдаж буй эд хөрөнгүүдээс гадна барилгын ажлын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирлыг нөхөн төлөх зорилготой цогц даатгал юм.

Юуг даатгуулах вэ?

  • Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх барилга, байгууламж
  • Барилга угсралтын талбайд байгаа бүх төрлийн материал, техник тоног төхөөрөмж, машин механизм, түр сууц, агуулах, усан хангамжийн суваг хоолой, инженерийн шугам сүлжээ
  • Барилгын ажлын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

  • Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн
  • Бүх төрлийн байгалийн
  • Бүх төрлийн цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл
  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах эрсдэл

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд

  • Гүйцэтгэгч, захиалагч болон туслан гүйцэтгэгчийн мэдээлэл /Улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад/
  • Даатгалын зүйлийн байршил, хаяг
  • Барилга угсралтын ажлын графикт хугацаа болон бусад материалууд /план зураг, ус цаг уурын албаны судалгаа, барилга барих газрын зөвшөөрөл гэх мэт/

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

Даатгалын хураамжийг эрсдэлийн түвшин, даатгалын зүйлийн бүтэц, хийц, зориулалтаас мөн гүйцэтгэгчийн туршлага зэргээс шалтгаалан тогтооно.


Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  1. Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  3. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  4. Хохирлын үнэлгээний акт
  5. Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ