mn en kr

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал


Таны бизнесийг
санхүүгийн эрсдэлээс
бүрэн хамгаална.


Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал


Энэхүү даатгал нь Жолоочийн тухай хуулийн дагуу хийгддэг бөгөөд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой юм.

Мөн та тус даатгалд зохих ёсоор даатгуулснаар замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болно.


Хэн заавал даатгуулах ёстой вэ?

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
  • Мэргэшсэн болон С, D ангиллын жолооч нар бүгд

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

Жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас үүссэн дор дурдсан алдаа:

  • Бусдын амь насанд учруулсан хохирол
  • Бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
  • Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол

Хариуцлагын хэмжээ, суурь хураамж


А ангилал
B ангилал
С ангилал
ангилал
Механизмын ангилал
Хариуцлагын хэмжээ (төгрөг)
5 000 000
5 000 000
10 000 000
10 000 000
5 000 000
Суурь хураамж
12 500
33 000
42 500
53 000
12 500

Дээр заасан үнэлгээг Даатгуулагч болон Даатгуулагч нар харилцан тохиролцож, Жолоочийн тухай хуулийн 9.2-т заасны дагуу нэмэгдүүлэх боломжтой бөгөөд даатгалын хураамжийг харилцан тохиролцоно.


Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд

  • Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл /Байгууллага бол гэрчилгээний хуулбар/;
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дэх шаардлагатай мэдээллүүд;
  • Үндсэн жолоочийн жолооны үнэмлэх;

Даатгалын хугацаа ямар байх вэ?

1 жил байна.


ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ