mn en kr

Мэргэжлийн хариуцлагын даатгал


Таны бизнесийг
санхүүгийн эрсдэлээс
бүрэн хамгаална.


Мэргэжлийн хариуцлагын даатгал


Юуг даатгуулах вэ?

  • Ажил мэргэжлийн алдаа, санамсаргүй байдлаар үйлчлүүлэгчид учруулсан аливаа хохирлыг нөхөн олгодог даатгал юм. Мэргэжлийн хариуцлагын даатгалд хувь хүн, хуулийн этгээд хамрагдах ба нотариатч, өмгөөлөгч, эмч, багш, технологич гэх мэт мэргэжилтнүүдэд зориулагдсан даатгал юм.

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

  • Ажил мэргэжлийн алдаа

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд

  • Байгууллагын мэдээллүүд
  • Мэргэжилтний мэдээллүүд
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээ үзүүлэх байрлал

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

Мэргэжлийн төрөл, онцлог, ажлын туршлага, ажлын түүх, даатгалын үнэлгээ зэргээс хамааран хураамжийг тооцоолно. 


Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  • Даатгуулагчийн өргөдөл /маягтын дагуу/
  • Холбогдох мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын ажил мэргэжлийн алдаа гаргасныг нотолсон дүгнэлт /Даатгалын тохиолдлын онцлогоос хамаарна/
  • Үйлчлүүлэгчид учирсан хохирлын нэхэмжлэл, түүнийг эрх бүхий байгууллагаас нотолсон нотолгоо
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь
  • Бусад шаардлагатай материал

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ