mn en kr

Өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгал


Таны бизнесийг
санхүүгийн эрсдэлээс
бүрэн хамгаална.


Өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгал


Юуг даатгуулах вэ?

  • Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн барилга, оффис болон орон сууцны зориулалттай байрыг түрээслэх хугацаанд өмчлөгч эзэмшигчээс түрээслэгч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

Санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагаанаас үүдсэн:

  • Галын (цахилгааны сүлжээнд гэмтэл учруулах, гал түймэр гаргах)
  • Сантехникийн (усны системийн гэмтэл, дээврээс ус алдах)

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд

  • Даатгуулагчийн мэдээллүүд
  • Даатгуулж буй орон сууцны байршил, хаяг, нийт талбай, ашиглалтад орсон он, давхар
  • Түрээслэгчийн мэдээллүүд

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

  • Даатгалын үнэлгээ болон хураамжийг Даатгагч, Даатгуулагч талууд харилцан тохиролцоно.

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл.
  • Даатгалын гэрээний эх хувь.
  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.
  • Хохирлын үнэлгээний акт.
  • Шүүхийн шийдвэр.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ