mn en kr

Төлбөрийн тасалдлын
даатгал


Таны бизнесийг
санхүүгийн эрсдэлээс
бүрэн хамгаална.


Төлбөрийн тасалдлын даатгал


Даатгуулагчийн борлуулалтын үйл ажиллагааны дүнд олж авах ёстой дансны авлага гэрээт хугацаанаасаа хэтэрсэн үед даатгуулагчийн хохирлыг барагдуулж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилго бүхий даатгал юм.

Юуг даатгуулах вэ?

  • 1 жилээс доош хугацаагаар бараа бүтээгдэхүүнийг зээлээр борлуулахад үүсэх дансны авлагын хэтрэлт

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

  • Төлбөрийн тасалдал /авлага барагдуулах хугацаанд төлөгдөөгүй дансны авлага/

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд

  • Даатгуулагчийн мэдээлэл
  • Даатгалын зүйлийн байршил, хаяг
  • Дансны авлагыг тодорхойлох гэрээт борлуулагч тус бүрээр гаргасан дэлгэрэнгүй бүртгэл
  • Тусгайлан асуулгын хуудас

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

  • Хураамжийн хэмжээг авлага барагдуулах хугацаанаас хамааруулан тогтооно.

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл /албан бичиг/
  • Даатгалын гэрээний эх хувь
  • Тасалдсан төлбөрийн шалтгаан, хэмжээг тодорхойлж, гэрээт борлуулагч тус бүрээр гаргасан акт, дүгнэлт
  • Гэрээт борлуулагчтай холбоотой баримт материал
  • Бусад холбогдох шаардлагатай материал, дүгнэлт, тодорхойлолт

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ