mn en kr

Гадаадад зорчигчийн
гэнэтийн ослын
даатгал


Таныг болон
Таны гэр бүлийг
Санхүүгийн эрсдэлээс
Бүрэн хамгаална

Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал


Таныг гадаадад зорчиж байх үед учирч болох эрсдэлүүдээс хамгаалах, учирсан хохирлыг барагдуулах зорилго бүхий иж бүрэн даатгалыг бид та бүхэнд санал болгож байна.


ЯМАР ЭРСДЭЛҮҮДЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

Таны амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирлын дээд үнэлгээ нь даатгалын хамгаалалтын төрлөөс хамааран 30 000.00 ам.доллар, 50 000.00 ам.доллар болон 100 000.00 ам.доллар байх ба дараах эрсдэлүүдээс хамгаална:

  • Гэнэтийн гэмтэл, осол аваар
  • Хурц өвчлөл
  • Бусад эрсдэл / Нислэг хойшлогдох, ачаа тээш алдагдах гэх мэт/

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ БА БИЧИГ БАРИМТУУД:

  • Даатгуулагчийн иргэний үнэмлэх;
  • Гадаад паспорт;
  • Аялах улсын нэр;
  • Аялалын зорилго;
  • Визний мэдүүлэг /хэрэв визтэй бол/;
  • Аялах хугацаа;
  • Гар утасны дугаар;
  • Яаралтай үед холбоо барих хүний утасны дугаар;

Бүсийн хуваарилалт:

  • Дэлхий дахинд
  • Шенгений орон
  • Ази тив                           

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

Даатгалын хураамж нь дараах зүйлсээс хамаарна. Үүнд:

  • Аялах улс
  • Аялалын хоног
  • Нас
  • Аялагчийн тоо 

Даатгалын тооцоолуур хэсэгт хандан Та мэдээллээ оруулан хураамжаа тооцоолно уу.


НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  1. Даатгуулагчийн өргөдөл
  2. Даатгалын гэрээт баталгааны эх хувь
  3. Даатгалын эрсдэл тохиолдсоныг нотлох бичиг баримтуудын эх хувь
  4. Эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн тодорхойлолт, холбоо барих хаяг, утас
  5. Нэхэмжлэх эсвэл төлбөр төлсөн баримт

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ