mn en kr

Нөхөн төлбөр шийдвэрлэх үе шат



Нөхөн төлбөр шийдвэрлэх үе шат


Та даатгалын тохиолдол гаргасан үед заавал манай байгууллагын шуурхай албаны 1800-1990 утсанд дуудлага өгч операторт мэдэгдэнэ.



1. ОПЕРАТОР 7/24

Оператор 7/24 цагаар танд заавар зөвлөгөө өгч дуудлагыг бүртгэж, шуурхай албаны ажилтан 7/24 цагаар Улаанбаатар хот дотор ослын газарт очин үзлэг хийж даатгалын тохиолдлыг баталгаажуулан танд зөвлөгөө өгч туслана.


2. Зөвлөгөө

Хэрэв хөдөө орон нутагт даатгалын тохиолдол болсон бол шуурхай албаны оператор монгол даатгалын 21 аймагт байрлах салбар, төлөөлөгчтэй холбон, заавар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд газар дээрх үзлэгийг хийнэ.


3. ХОЛБОГДОХ

Холбогдох мэргэжлийн байгууллагад хандах./ Замын цагдаагийн газар, Цагдаагийн газар, Яаралтай түргэн тусламж, ОБЕГ, Гал унтраах анги, МХЕГ гэх мэт/


4. БАТАЛГААЖУУЛАХ

Хэрэв та сүлжээгүй газар байгаа бол осол болсон орчин нөхцөлийн харуулан 4 талаас нь авч, эвдэрлийн зургийг тус бүр авч сүлжээ орсон даруй дуудлагын төвд хандана уу.


Шуурхай албаны үзлэг

Дуудлага бүртгэсний дараа шуурхай албаны ажилтан ослын газарт очиж даатгалын тохиолдлыг баталгаажуулахаас гадна танд шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгнө. Хэрэв холбогдох мэргэжлийн байгууллага очиж үзээгүй тохиолдолд ослын газраас хөдлөхгүй байхыг анхаарна уу!

Нөхөн төлбөр шийдвэрлэх

1

Материал хүлээн авна.

2

Ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.

3

Шийдвэрийг даатгуулагчид мэдэгдэнэ.

Хэрэв хугацаа хэтэрч таны дансанд нөхөн төлбөр ороогүй бол таны материалыг хүлээн авч, манайхаас олгосон тасалбарын нөхөн төлбөрийн дугаараар бидэнд хандана уу. /Нөхөн төлбөрийн алба – 11-330-308/

Шуурхай дуудлагын алба

Монгол Даатгал ХХК нь Улаанбаатар хотод 7/24 цагаар, 2 ээлжээр 8 ажилтан, 4 авто машинтайгаар газар дээрхи үзлэгийг хийж даатгалын тохиолдлыг баталгаажуулан ажиллаж байна.

Давуу тал

  • ЗЦГ-аас тусгай зөвшөөрөл авч, тоноглосон зөвхөн даатгалын шуурхай албанд үйлчилдэг автомашин
  • 24 цагийн дуудлагын төв
  • 7 хоногийн 24 цагийн турш ослын газар үзлэг хийж баталгаажүүлдаг
  • Түгжрэл, ачааллаас хамааруулж 4 бүсэд хуваагдан байршдаг

ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ