mn en kr

Даатгалын төлөөлөгч



ДААТГАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ ?

Даатгалын төлөөлөгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу нэг өдрийн сургалтанд хамрагдаж, шалгалтанд тэнцсэн, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай эрх авсан иргэн байна.


МОНГОЛ ДААТГАЛ КоМПАНИЙН ДААТГАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛСНООР

  • Монголын даатгалын зах зээлд тэргүүлэгч Монгол Даатгал компанийн бүтээгдэхүүнийг борлуулах
  • Даатгалын борлуулалтын дүнгээс урамшуулал авч орлогоо нэмэгдүүлэх
  • Даатгалын салбарт хүчээ сорьж, өөрийгөө хөгжүүлэх боломж
  • Даатгалын төлөөлөгчидөд чиглэсэн сургалт, үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Санхүүгийн сахилга баттай байх
  • Даатгал, даатгуулахын ач тусыг хүмүүст зөв ойлгуулж ажиллах
  • Даатгагч болон Даатгуулагчийн эрх, үүргийг мэддэг, мэдээлэлийг тухай бүрт хүргэж чадддаг байх

УР ЧАДВАР:

  • Өөрийгөө илэрхийлэх, итгэн үнэмшүүлэх ур чадвартай байх;
  • Идэвхи санаачлагатай байх;

ХЭРХЭН ДААТГАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ ВЭ?

Даатгалын төлөөлөгч болохыг хүссэн хэн бүхэн доорх бичиг баримтыг бүрдүүлэн Монгол Даатгал компанийн салбарт хандан хамтран ажиллах боломжтой.

  • Төлөөлөгч болох хүсэлт бүхий өргөдөл
  • Төлөөлөгч болохыг хүсэгчийн анкет
  • Мэргэжлийн дипломны хуулбар, НДДэвтэрийн хуулбар 
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг 2%

ДААТГАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ БҮХИЙ Л ЗАРДЛЫг МОНГОЛ ДААТГАЛ КОМПАНИ ХАРИУЦАНА.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ