mn en kr

Зөвөлгөө, мэдээлэл



       Харилцагчийн булан

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье! Жолооч бид нар Улаанбаатар хотын завгүй ритмийн адил үргэлж урагшилж, алхам тутамдаа туршлагажиж байдаг юм байна. Энэ удаад бид манай даатгуулагч Т.Баярцэцэг сэтгэгдлийг хуваалцах болсондоо таатай байна. Уг түүхээс та өөрт тулгамдсан асуултын хариултыг олж болох юм.

1. Шинэхэн жолооч юуг хамгийн түрүүнд сурсан бэ ?

Хэт өөртөө итгэлтэй байх нь туршлагагүй байхаас илүү аюултай. Айж, болгоомжлолгүй, харин өөртөө хэт итгэлтэй шинэ жолооч нарын эхний 5-7 мянган километрт осол аваар гаргах магадлал өндөр байдаг Би "давхих" дуртай зарим нэгнийг дуурайж огцом хөдлөх, шууд хурдаа нэмэх зэрэг үйлдэл хийж алддаг юм билээ. Ер нь жолоо барих үедээ тайван байх хэрэгтэй. Ер нь шинэ Жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн сэтгэл хөдлөлийг бүрэн хянаж сурах юм билээ. Жолоодохдоо тайван байна гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагүй болно гэсэн үг биш аль болох балансаа барих юм уу даа.

2. Таныг жолоо барьж явахад юу хамгийн их бухимдуулдаг вэ?

соёлгүй жолооч бүдүүлгээр дохиж зангах үед ч гэсэн юу ч болоогүй юм шиг тайван байж сурах л хамгийн хэцүү. Эхэндээ яг л адилхан мөчөөгөө өгөхгүй байна шүү дээ. Гэрлээр юм уу дуут дохио өгөхөд туршлагагүй жолооч байхдаа эрс маневрлах, алдаа хийх мөргөх зэрэг буруу үйлдэл хийдэг байсан. Одоо бол тэдний бүдүүлэг үйлдэлд тэдэн шиг хариу өгөлгүй аль болох хэрэлдэж бухимдахгүй байх гэж хичээдэг болсон доо.

3. Та ослын тохиолдол гаргаж байсан уу?
шинэхэн жолооч болоод эгнээ байр солих гэж байгаад машины араас нь мөргөж байсан. Тухайн үедээ их сандарсан.

4. Осол гаргаж байсан бол даатгалын талаар бас мэдлэгтэй болж амжсан юм байна тээ?

Тийм шүү. Жолооч бүрийн заавал даатгуулдаг жолоочийн хариуцлагын даатгал нь бусдын амь нас, эд хөрөнгөнд учирсан хохирлыг гаргаж өгдөг юм билээ. Ер нь осол гаргасан бол хэчнээн сандарсан ч осол болсон газраасаа хөдлөлгүй даатгалын хүмүүстэй нь утсаар ярьж зааварчилга авах хэрэгтэй санагддаг юм. Заримдаа олон жил жолоо барьсан туршлагатай ах нарыг дам яриагаар осол болсон газраасаа хөдөлчихвөл даатгал үйлчилдэггүй гэж хэлж байсныг би санадаг юм.

5. Та өөрөө хохирогч болж үзсэн үү?

Нэг өдөр хуралдаа яараад машинаа гражаасаа гаргах гэж байгаад хойшоогоо хана мөргөчихсөн. Тэр үед би өөрөө тээврийн хэрэгслийн даатгалтай байсан юм. Яарч байсан ч гэсэн машинаа хөдөлгөлгүй шууд даатгалын утас луу залгасан. Шуурхай албаны хүмүүс нь шуурхай хүрж ирээд гялс зааварчилга өгөөд би өөрөө буруу үйлдэл гаргасан ч гэсэн машиныхаа хохирлыг барагдуулж чадсан юм. Ер нь даатгалын тодорхой ойлголттой болчхоод прецессийг нь мэдэж байвал энэ их стресстэй, хаана ч осол гарч болох манай Монголын замд даатгал зарим талаар хэрэгтэй юм шиг санагддаг юм.

Монгол даатгал компанийн зөвлөгчийн зүгээс:

Баярцэцэг-дээ өөрийн үнэт цагаасаа бидэнд зориулж өөрийн түүхээ ярьж өгсөнд баярлалаа. Хүссэн бүхнээ заавал биелүүлж санасан бүхэндээ хүрээрэй гэж ерөөе.

       Инфографик



ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ