Мэдээ
Posted on
4 сар 10, 2020
in
ГАДААД АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ
ГАДААД АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ
Таны даатгуулсан экспорт, импортоор тээвэрлэгдэж буй ачаа, бараа бүтээгдэхүүнд учирсан хохирлыг энэхүү даатгалаар нөхөн төлнө.
ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?
- Экспорт, импортоор тээвэрлэгдэж буй бүх төрлийн ачаа бараа
ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?
Доорх хүснэгтэд заасан олон улсын А, В, С нөхцөлүүдээс сонгоно. Үүнд:
Эрсдэл эсвэл хохирлын шалтгаан | A | B | C |
Гал, дэлбэрэлт | + | + | + |
Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах | + | + | + |
Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах | + | + | + |
Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад обьекттэй мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй) | + | + | + |
Осол болсон боомт дээр ачааг буулгах | + | + | + |
Ерөнхий дундаж* (General Average) | + | + | + |
Ачааг хаях* (Jettison) | + | + | |
Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах | + | + | |
Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх | + | + | |
Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна) | + | + | |
Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан | + | + | |
Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл | + | ||
Бүх эрсдэл / All risks | + |
ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД
- Байгууллагын гэрчилгээний хуулбар
- Даатгалын зүйлийн мэдээлэл /Тусгайлан бэлтгэсэн асуулгын хуудас бөглөхөөс гадна барааны нэхэмжлэх, тээврийн падаан, барааны гарал үүслийн бичиг, баглаа боодлын бичиг, тээвэрлэхэд бэлэн болгосон үеийн фото зураг гэсэн баримтуудыг заавал хавсаргана/
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?
- Нэхэмжлэхийн үнээр: Тээвэрлэгдэж байгаа ачаа, бараанд учирсан хохиролд нөхөн төлбөр олгогдоно.
- CIF+10% буюу Нэхэмжлэхийн үнийн дүн, тээврийн хөлсний нийлбэрийг 10%-аар өсгөсөн дүнгээр: Тээвэрлэгдэж байгаа ачаа, бараанд учирсан хохирол болон хохирол учирсан ачаа бараанд ногдох тээврийн зардал ба тээвэрлэлтийн явцад гарсан аливаа нэмэлт зардлыг нэмэлт 10%-д багтаан нөхөн төлнө.
ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?
Хөрөнгийн хэлбэр, шинж чанар, ОУ-ын худалдааны нөхцөл, тээвэрлэлтийн төрөл, тээвэрлэлтийн эхний болон эцсийн цэг, тээвэрлэлтийн замнал, даатгалын эрсдэлийн сонголт зэргээс хамаарч даатгалын хураамжийг тогтооно.
НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
- Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл;
- Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь;
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
- Хохирлын үнэлгээний акт;
- Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг;
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ
Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347
Related posts
4 сар 17, 2020
“Сургууль хүрэх зам” хүүхдийн гар зургийн уралдаан
Монгол Даатгал ХХК Цагдаагийн ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын Эрсдэл өндөртэй замаар сургуульдаа [...]
Read more4 сар 12, 2020
БИЗНЕСИЙН ТАСАЛДЛЫН ДААТГАЛ
Даатгуулагчийн даатгалтай эд хөрөнгөд учирсан аливаа хохирлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдах үед [...]
Read more4 сар 12, 2020
ТӨЛБӨРИЙН ТАСАЛДЛЫН ДААТГАЛ
Даатгуулагчийн борлуулалтын үйл ажиллагааны дүнд олж авах ёстой дансны авлага гэрээт хугацаанаасаа хэтэрсэн [...]
Read more4 сар 12, 2020
БЭЛЭН МӨНГӨНИЙ ДААТГАЛ
Энэхүү даатгалаар байгууллагын зориулалтын сейфэнд болон гэрээнд заасан маршрутаар тээвэрлэгдэж буй бэлэн [...]
Read more