Монгол Даатгал ХК нь 86 жилийн арвин туршлагатай, Монгол улсын ууган даатгагч билээ. Бидний мэдлэг, туршлага, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлдэг эрхэм харилцагч нар маань үнэт зүйлсээ даатгуулахаар Монгол Даатгал ХК-ийг сонгодогт баярлалаа.


Монгол улсад түр хугацаагаар зорчигч гадаадын иргэний амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд зардлыг энэхүү даатгалаар нөхөн төлнө.

Юуг даатгуулах вэ?

  • Монгол Улсад түр хугацаагаар зорчигч гадаадын амь нас , эрүүл мэнд

Ямар эрсдэлүүдээс даатгах вэ?

  • Бүх төрлийн гэнэтийн осол

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд:

  • Даатгуулагчийн овог, нэр болон регистерийн дугаар
  • Иргэний харъяалал, гадаад паспорт
  • Төрсөн он, сар, өдөр
  • Даатгуулагчийн оршин суугаа хаяг

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

Визийн хүчинтэй хугацаа
Хураамжийн хэмжээ
0-7 хоног
12$
8-14 хоног
20$
15-30 хоног
27$
30-аас дээш хоног
Хоног тутамд 1 ам доллар

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  • Даатгуулагчийн өргөдөл, гэрээт баталгааны эх хувь
  • Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадалгаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтанд байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх.
  • Эмнэлгийн эмчилгээний зардлын эх баримт
  • Даатгалын тухайн тохиолдлын онцлогоос шалтгаалан шаардагдаж болох бусад баримт

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn