Мэдээ
Posted on
4 сар 21, 2020
in
Электрон тоног төхөөрөмжийн даатгал
- Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй цахилгаан хэрэгслүүд болон багаж, тоног төхөөрөмжид хохирол учирсан тохиолдолд энэхүү даатгалаар нөхөн төлнө.
ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?
Бүх төрлийн цахилгаан хэрэгсэл /тооцоолон бодох машин, программ хангамж, мэдээллийн сан, тусгай зориулалтын хэмжих, шалгах, оношлох, дамжуулах, мэдээллийн тоног төхөөрөмж гэх мэт/
ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?
ҮНДСЭН ЭРСДЭЛ:
- Галын
- Байгалийн
- Сантехникийн
НЭМЭЛТ ЭРСДЭЛ:
/Даатгуулагч энэхүү даатгалаар даатгуулахдаа өөрийн хүсэлтээр нэмж, хасч болох сонголттой эрсдэлүүд/
- Хулгай, дээрмийн
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн
- Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн
ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД
- Байгууллагын гэрчилгээ
- Даатгалын зүйлийн мэдээлэл /байршил, зориулалт, тоног төхөөрөмжийн нэр, жагсаалт, модел, бүртгэл серийн дугаар, үйлдвэрлэсэн он/
ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?
- Хөрөнгийн хэлбэр, шинж чанар, эрсдэлийн түвшин, даатгалын эрсдэлийн сонголт зэргээс хамаарч даатгалын хураамжийг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.
НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
- Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
- Даатгалын баталгааны эх хувь
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
- Хохирлын үнэлтгээний акт
- Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ
Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Related posts
4 сар 21, 2020
Барилга угсралтын ажлын даатгал
Барьж буй барилга байгууламж, барилгын материал зэрэг барилгын ажилд ашиглагдаж буй эд хөрөнгүүдээс гадна [...]
Read more4 сар 21, 2020
Бараа материалын үлдэгдэлийн даатгал
Зориулалтын агуулах, дэлгүүрт хадгалагдаж буй аливаа бараа бүтээгдэхүүнд гэнэтийн эрсдэлийн улмаас хохирол [...]
Read more4 сар 21, 2020
Эд хөрөнгийн даатгал
Таны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнд урьдчилан таашгүй эрсдэлийн улмаас үүдэн санхүүгийн хохирол учирсан [...]
Read more