Мэдээ
Posted on
4 сар 21, 2020
in
Дотоод ачаа тээврийн даатгал
Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэж буй ачаа, бараа бүтээгдэхүүнийг тодорхой эрсдэлүүдээс хамгаалах зорилготой даатгал юм.
ДААТГАГДАХ ХӨРӨНГӨ ДАРААХ ШИНЖИЙГ АГУУЛСАН БАЙНА:
- Өмчлөгч эзэмшигч нь тодорхой байх
- Даатгалын үнэлгээ тодорхойлогдохуйц байх
- Бусад хөрөнгөөс ялгагдах дахин давтагдахгүй сериал дугаар, онцлогтой байх
ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?
- Монгол улс дотор тээвэрлэгдэж буй бүх төрлийн ачаа, бараа бүтээгдэхүүн.
ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?
Үндсэн эрсдэл:
- Байгалийн;
- Галын;
- Цахилгаан эрчим хүчний;
- Зам тээврийн хөдөлгөөний үеийн;
Нэмэлт эрсдэл:
/Даатгуулагч энэхүү даатгалаар даатгуулахдаа өөрийн хүсэлтээр нэмж, хасч болох сонголттой эрсдэлүүд/
- Хулгай, дээрмийн.
ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД
- Ачаа барааны өмчлөгч, эзэмшигчийн нэр;
- Даатгуулагчийн нэр, регистрийн дугаар;
- Даатгуулагчийн мэдээллүүд;
- Ачааны тээвэрлэгдэх хугацаа;
- Ачааны нэр, хэмжээ /тоо ширхэг, жин, хайрцаг боодлын тоо/, үнэлгээ;
- Ачаа барааг тээвэрлэхтэй холбогдсон гэрээ, нэхэмжлэх, ачааны дагалдах баримт бичиг;
- Ачаа барааг тээвэрлэх зай, маршрут, тээврийн төрөл, боомтын нэр;
- Тээвэрлэгч байгууллага болон хувь хүний мэдээллүүд;
- Тээвэрлэх замын нөхцөлийн онцлог;
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ БА ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?
- Даатгалын үргэлжлэх хугацаа нь илгээгчээс ачааг тээвэрлэгчид шилжүүлж эхэлсэн үеэс тээвэрлэгч ачааг хүлээн авагчид хүлээлгэж өгөх хүртэл 30 хоног дотор байна.
- Даатгалын үнэлгээг ачааны дагалдах баримтанд заасан барааны үнийн дүнгээр тогтооно.
- Даатгалын хураамжийн хэмжээ нь замын болон тээврийн төрөл, тээвэрлэх зай, барааны ангилал зэргээс хамаарна.
НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
- Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
- Даатгалын баталгааны эх хувь
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
- Хохирлын үнэлгээний акт
- Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ
Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Related posts
4 сар 21, 2020
Гадаад ачаа тээврийн даатгал
Таны даатгуулсан экспорт, импортоор тээвэрлэгдэж буй ачаа, бараа бүтээгдэхүүнд учирсан хохирлыг энэхүү [...]
Read more4 сар 21, 2020
Ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгал
Гадаад болон дотоод ачаа тээвэрлэгч албан байгууллага харилцагч байгууллагын өмнө хүлээх аливаа хариуцлагыг [...]
Read more