Даатгуулагчийн ашиглаж буй тусгай зориулалтын болон хүнд даацын машин, механизмд хохирол учирсан тохиолдолд нөхөн сэргээх болон сэргээн засварлах зардлыг энэхүү даатгалаар нөхөн төлнө.


ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Хүнд даацын тээврийн хэрэгсэл
  • Тусгай зориулалтын машин, механизм

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

Үндсэн эрсдэл

  • Ашиглалтын үеийн бүх төрлийн эрсдэл
  • Галын эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Цахилгаан, эрчим хүчний эрсдэл

Нэмэлт эрсдэл

  • Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үеийн эрсдэл
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
  • Хулгай

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Байгууллагын мэдээлэл
  • Хүнд даацын тээврийн хэрэгсэл, механизмын шаардлагатай мэдээллүүд
  • Гадаад болон дотоод фото зураг
  • Операторын мэдээллүүд
  • Бусад

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

Ямар эрсдэлүүдийн багцаас хамгаалуулахаар сонгосон болон тухайн хүнд болон тусгай зориулалтын машин механизмын онцлог гэх мэт олон хүчин зүйлүүдээс хамаарч хураамжийг тогтооно.


НӨХӨН ТӨЛБӨР АВАХ ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  1. Даатгуулагчийн өргөдөл
  2. Холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт. (Жишээ нь, ЗЦГ-ын ослын дүгнэлт, мэргэжлийн хяналтын дүгнэлт, акт г.м)
  3. Хохирлын үнэлгээний тайлан
  4. Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь
  5. Холбогдогч операторуудын нарын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар
  6. Бусад шаардлагатай материал

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn