Даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлоос таныг хамгаалах зорилготой даатгал юм.


ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлага

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Байгууллагын гэрчилгээний хуулбар, холбогдох мэдээллүүд
  • Бүтээгдэхүүн болон үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт
  • Бүтээгдэхүүний патент, үйлчилгээ үзүүлэх лиценз
  • Үйлчилгээ үзүүлэх байрлал

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төрөл, даатгуулагчийн бизнесийн онцлог, хариуцлагын хэмжээ, даатгалын эрсдэлийн түвшингээс хамааран даатгалын хураамжийг тогтооно.

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ

  • Шүүхийн шийдвэр
  • Даатгалын гэрээт баталгаа , даатгалын гэрээний хувь
  • Хохирлын үнэлгээний акт
  • Нөхөн төлбөр төлүүлэхийг хүссэн өргөдөл
  • Даатгуулагч нь гуравдагч этгээдээс гаргасан хохирлын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн төлөхөөс татгалзаж уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухайгаа мэдэгдсэн албан захидал

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn