ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас ажилчны амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд ажил олгогчийн өмнөөс хохирлыг нөхөн төлөх зорилго бүхий даатгал юм.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Үйлдвэрийн осол, хордлого
  • Ажил олгогчийн буруугаас ажилтанд учрах эрүүл мэндийн хохирол

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
  • Байгууллагын мэдээллүүд
  • Ажилтны ажлын байрны тодорхойлолт
  • Ажил олгогчийн ажилтантай хийсэн хөдөлмөрийн гэрээний хуулбар

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чиглэл, онцлог, ажилтны ажлын байрны аюулгүй ажиллагаа, цалингийн хэмжээ зэргээс хамаарч даатгалын үнэлгээ зэргээс шалтгаалан даатгалын хураамжийг тооцоолно.

 АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Даатгуулагчийн өргөдөл /маягтын дагуу/
  • Холбогдох мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын ажил мэргэжлийн алдаа гаргасны нотолсон дүгнэлт /Даатгалын тохиолдлын онцлогоос хамаарна/
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь
  • Бусад шаардлагатай материал

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn