ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Ажиллагсад нь хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн ажил, үүргээ гүйцэтгэх явцад санамсар болгоомжгүйн улмаас буюу ажлын ур чадвар дутсаны улмаас ажил олгогчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Ажиллагсдын санамсар болгоомжгүй үйлдэл

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Ажилтны анкет
  • Байгууллагын мэдээлэл
  • Ажилтны байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ
  • Ажилтны ажлын байрны тодорхойлолт

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Хариуцлагын доод хэмжээ нь даатгуулагчийн 6 сарын цалингийн нийлбэртэй тэнцүү байх ба эсвэл 1 000 000.00 төгрөгнөөс доошгүй байна.
  • Даатгуулагчийн ажил мэргэжлийн онцлог, албан тушаал, ажлын туршлага, ажиллах орчин, нас хүйс болон эрсдэлийн түвшингээс хамааруулан даатгалын хураамжийг тогтооно.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Шүүхийн шийдвэр.
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь.
  • Нөхөн төлбөр төлүүлэхийг хүссэн албан бичиг, өргөдөл.
  • Даатгуулагч нь гуравдагч этгээдээс гаргасан хохирлын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн төлөхөөс татгалзаж уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухайгаа мэдэгдсэн албан захидал.
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын холбогдох баримт.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn