Даатгуулагчийн даатгалтай эд хөрөнгөд учирсан аливаа хохирлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдах үед учирсан орлогын алдагдал, эсвэл зардлыг нөхөн төлнө.

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Даатгуулагчийн даатгалтай хөрөнгөд учирсан хохирлоос үүдэн түүний бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсаны улмаас алдсан орлого
  • Бизнесийн үйл ажиллагааг сэргээн хэвийн болгохтой холбогдон гарсан нэмэлт зардал

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн
  • Бүх төрлийн байгалийн

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Даатгуулагчийн мэдээлэл /Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх мэт/
  • Даатгагдсан хөрөнгийн даатгалын мэдээлэл болон бусад шаардлагатай материал

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Даатгалтай хөрөнгийн төрөл, үнэлгээ, даатгуулагчийн бизнесийн онцлог, бизнесийн тасалдлын хугацаа болон даатгалын эрсдэлийн түвшингээс хамааран даатгалын хураамжийг тогтооно.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
  • Даатгалын гэрээний эх хувь
  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  • Хохирлын үнэлгээний акт
  • Бусад шаардлагатай материал

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn