АЧАА ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ


Гадаад болон дотоод ачаа тээвэрлэгч албан байгууллага харилцагч байгууллагын өмнө хүлээх аливаа хариуцлагыг энэхүү даатгалд шилжүүлэн хамгаалах боломжтой юм.


ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

Тээвэрлэгч тээж яваа ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Ажил мэргэжлийн алдаа

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Байгууллагын гэрчилгээний хуулбар;
  • Гэрээтэй ажилладаг байгууллагатай холбоотой мэдээллүүд;
  • Тээвэрлэх замын зай, маршрут, ачаа хүрэх газрын нэр;
  • Жолоочийн нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаар;
  • Ачаа барааны үнийн дүн, баглаа боодлын тоо, ачааны дагалдах баримт;
  • Ачааны серийн дугаар;
  • Бусад шаардлагатай мэдээлэл.

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Даатгалын хариуцлагын хэмжээ болон шаардлагатай мэдээллүүдэд үндэслэн даатгалын хураамж тогтоогдоно.
  • Үнэ өндөр ачаа бараа, материал тээвэрлэх үед хариуцлагын доод хэмжээ нь тухайн тээвэрлэж байгаа ачаа тус бүрийн үнэлгээний 25 хувиас багагүй байна.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  1. Нөхөн төлбөр хүссэн өргөдөл
  2. Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь
  3. Байгууллагын албан бичиг
  4. Хөдөө орон нутагт явсан албан томилолтын хуулбар
  5. Хохирлын хэмжээг тогтоосон холбогдох эмнэлэг, мэргэжлийн байгууллага, замын цагдаа, комиссын дүгнэлт, акт, магадлагаа, Монгол улсын шүүхийн шийдвэр

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347