ГАДААД АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ


Таны даатгуулсан экспорт, импортоор тээвэрлэгдэж буй ачаа, бараа бүтээгдэхүүнд учирсан хохирлыг энэхүү даатгалаар нөхөн төлнө.

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Экспорт, импортоор тээвэрлэгдэж буй бүх төрлийн ачаа бараа

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

Доорх хүснэгтэд заасан  олон улсын А, В, С нөхцөлүүдээс сонгоно. Үүнд:

Эрсдэл эсвэл хохирлын шалтгаан
A
B
C
Гал, дэлбэрэлт
+
+
+
Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах
+
+
+
Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах
+
+
+
Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад обьекттэй мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй)
+
+
+
Осол болсон боомт дээр ачааг буулгах
+
+
+
Ерөнхий дундаж* (General Average)
+
+
+
Ачааг хаях* (Jettison)
+
+
Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах
+
+
Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх
+
+
Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)
+
+
Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан
+
+
Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл
+
Бүх эрсдэл / All risks
+

 ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Даатгалын зүйлийн мэдээлэл /Тусгайлан бэлтгэсэн асуулгын хуудас бөглөхөөс гадна барааны нэхэмжлэх, тээврийн падаан, барааны гарал үүслийн бичиг, баглаа боодлын бичиг, тээвэрлэхэд бэлэн болгосон үеийн фото зураг гэсэн баримтуудыг заавал хавсаргана/

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Нэхэмжлэхийн үнээр: Тээвэрлэгдэж байгаа ачаа, бараанд учирсан хохиролд нөхөн төлбөр олгогдоно.
  • CIF+10% буюу Нэхэмжлэхийн үнийн дүн, тээврийн хөлсний нийлбэрийг 10%-аар өсгөсөн дүнгээр: Тээвэрлэгдэж байгаа ачаа, бараанд учирсан хохирол болон хохирол учирсан ачаа бараанд ногдох тээврийн зардал ба тээвэрлэлтийн явцад гарсан аливаа нэмэлт зардлыг нэмэлт 10%-д багтаан нөхөн төлнө.

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

Хөрөнгийн хэлбэр, шинж чанар, ОУ-ын худалдааны нөхцөл, тээвэрлэлтийн төрөл, тээвэрлэлтийн эхний болон эцсийн цэг, тээвэрлэлтийн замнал, даатгалын эрсдэлийн сонголт зэргээс хамаарч даатгалын хураамжийг тогтооно.


НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  1. Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын  гэрээ, гэрээт баталгааны эх хувь;
  3. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  4. Хохирлын үнэлгээний акт;
  5. Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг;

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347