Монгол Даатгал ХК нь 86 жилийн арвин туршлагатай, Монгол улсын ууган даатгагч билээ. Бидний мэдлэг, туршлага, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлдэг эрхэм харилцагч нар маань үнэт зүйлсээ даатгуулахаар Монгол Даатгал ХК-ийг сонгодогт баярлалаа.


Энэ даатгал нь хилийн боомтоор нэвтэрч буй Монгол улсын иргэн болон Гадаадын харъяат ба иргэний харъяалалгүй хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм.

Юуг даатгуулах вэ?

Хилийн боомтоор нэвтэрч буй Монгол улсын иргэн болон Гадаадын харъяат ба иргэний харъяалалгүй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд

Ямар эрсдэлүүдээс даатгах вэ?

  • Бүх төрлийн гэнэтийн осол

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээ 200,000.00₮ байна.

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд:

  • Даатгуулагчийн овог, нэр, регистерийн дугаар;
  • Оршин суугаа хаяг;
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт;

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

Харъяалал24 цаг7 хоног14 хоног30 хоног
Монгол улсын иргэн200 төгрөг700 төгрөг1 200 төгрөг2 000 төгрөг
Орос улсын иргэн10 рубль45 рубль75 рубль125 рубль
Хятад улсын иргэн3 юань13 юань21 юань35 юань
Бусад улсын иргэн1 ам.доллар2 ам.доллар4 ам.доллар5 ам.доллар

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  1. Даатгуулагчийн өргөдөл, гэрээт баталгааны эх хувь
  2. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадалгаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтанд байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх.
  3. Даатгалын тухайн тохиолдлын онцлогоос шалтгаалан шаардагдаж болох бусад баримт
  4. Эмнэлгийн эмчилгээний зардлын эх баримт

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл