Мэдээ
Posted on
4 сар 21, 2020
in
Эд хөрөнгийн даатгал
Таны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнд урьдчилан таашгүй эрсдэлийн улмаас үүдэн санхүүгийн хохирол учирсан тохиолдолд энэхүү даатгалаар нөхөн төлнө.
Юуг даатгуулах вэ?
- Бүх төрлийн хөдлөх хөрөнгө:
Үүнд: Бүх төрлийн суурилуулдаг болон суурилуулдаггүй оффисын болон гэр ахуйн тавилга, эд хогшил, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гэх мэт - Бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө:
Үүнд: Оффис, орон сууц, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий барилга байгууламж
Ямар эрсдэлээс даатгуулах вэ?
Үндсэн эрсдэл:
- Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн
- Бүх төрлийн байгалийн
- Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн
- Сантехникийн
Нэмэлт эрсдэл:
/Даатгуулагч энэхүү даатгалаар даатгуулахдаа өөрийн хүсэлтээр нэмж, хасч болох сонголттой эрсдэлүүд/
- Хулгай дээрмийн
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн
Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд
- Байгууллагын гэрчилгээ
- Хөрөнгийн гэрчилгээ
- Хөрөнгийн нэр, марк, серийн дугаар
- Бусад шаардлагатай мэдээллүүд
Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?
- Хөрөнгийн хэлбэр, шинж чанар, эрсдэлийн түвшин, даатгалын эрсдэлийн сонголт, асуулгын хуудсан дахь мэдээллүүд зэргээс хамаарч даатгалын хураамжийг тооцоолон гаргана.
Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?
- Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл, даатгалын баталгааны эх хувь
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
- Хохирлын үнэлгээний акт
- Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
- Даатгалын лавлах: 1800-1990
- Имэйл хаяг: insurance@mongoldaatgal.mn
Related posts
4 сар 21, 2020
Барилга угсралтын ажлын даатгал
Барьж буй барилга байгууламж, барилгын материал зэрэг барилгын ажилд ашиглагдаж буй эд хөрөнгүүдээс гадна [...]
Read more4 сар 21, 2020
Бараа материалын үлдэгдэлийн даатгал
Зориулалтын агуулах, дэлгүүрт хадгалагдаж буй аливаа бараа бүтээгдэхүүнд гэнэтийн эрсдэлийн улмаас хохирол [...]
Read more4 сар 21, 2020
Электрон тоног төхөөрөмжийн даатгал
Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй цахилгаан хэрэгслүүд болон багаж, тоног төхөөрөмжид хохирол [...]
Read more