Зориулалтын агуулах, дэлгүүрт хадгалагдаж буй аливаа бараа бүтээгдэхүүнд гэнэтийн эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд энэхүү даатгалаар нөхөн төлнө.

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Бараа, бэлэн бүтээгдэхүүн
  • Хагас боловсруулсан бүтээгдэхүүн
  • Түүхий эд, туслах материал

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

Үндсэн  эрсдэл:

  • Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн
  • Бүх төрлийн байгалийн
  • Сантехникийн

Нэмэлт эрсдэл:

/Даатгуулагч энэхүү даатгалаар даатгуулахдаа өөрийн хүсэлтээр нэмж, хасч болох сонголттой эрсдэлүүд/

  • Хулгай дээрмийн
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Байгууллагын гэрчилгээ
  • Хөрөнгийн байршил, хаяг, агуулахын мэдээлэл
  • Хөрөнгийн нэр, марк, серийн дугаар болон бусад шаардлагатай мэдээллүүд
  • Бараа материалын үлдэгдлийн жагсаалт /Даатгалын хугацаанд сар бүр шинэчлэн авна/

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Бараа материалын төрөл, шинж чанар, эрсдэлийн түвшин, даатгалын эрсдэлийн сонголт зэргээс хамаарч даатгалын хураамжийг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  1. Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  3. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  4. Хохирлын үнэлгээний акт
  5. Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn