Мэдээ
Posted on
4 сар 21, 2020
in
Барилга угсралтын ажлын даатгал
Барьж буй барилга байгууламж, барилгын материал зэрэг барилгын ажилд ашиглагдаж буй эд хөрөнгүүдээс гадна барилгын ажлын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирлыг нөхөн төлөх зорилготой цогц даатгал юм.
ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?
- Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх барилга, байгууламж
- Барилга угсралтын талбайд байгаа бүх төрлийн материал, техник тоног төхөөрөмж, машин механизм, түр сууц, агуулах, усан хангамжийн суваг хоолой, инженерийн шугам сүлжээ
- Барилгын ажлын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага
ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?
- Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн
- Бүх төрлийн байгалийн
- Бүх төрлийн цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл
- Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах эрсдэл
ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД
- Гүйцэтгэгч, захиалагч болон туслан гүйцэтгэгчийн мэдээлэл /Улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад/
- Даатгалын зүйлийн байршил, хаяг
- Барилга угсралтын ажлын графикт хугацаа болон бусад материалууд /план зураг, ус цаг уурын албаны судалгаа, барилга барих газрын зөвшөөрөл гэх мэт/
ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?
Даатгалын хураамжийг эрсдэлийн түвшин, даатгалын зүйлийн бүтэц, хийц, зориулалтаас мөн гүйцэтгэгчийн туршлага зэргээс шалтгаалан тогтооно.
НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
- Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
- Хохирлын үнэлгээний акт
- Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ
Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347
Related posts
4 сар 21, 2020
Бараа материалын үлдэгдэлийн даатгал
Зориулалтын агуулах, дэлгүүрт хадгалагдаж буй аливаа бараа бүтээгдэхүүнд гэнэтийн эрсдэлийн улмаас хохирол [...]
Read more4 сар 21, 2020
Эд хөрөнгийн даатгал
Таны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнд урьдчилан таашгүй эрсдэлийн улмаас үүдэн санхүүгийн хохирол учирсан [...]
Read more4 сар 21, 2020
Электрон тоног төхөөрөмжийн даатгал
Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй цахилгаан хэрэгслүүд болон багаж, тоног төхөөрөмжид хохирол [...]
Read more