Мэдээ
Posted on
4 сар 21, 2020
in
Гэнэтийн ослын даатгал
Гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд санхүүгийн эрсдэлийг энэхүү даатгалаар хамгаална.
Юуг даатгуулах вэ?
- Монгол улсын иргэн болон гадаадын харьяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэний тахир дутуугийн зэрэглэл тогтоолголт, нас баралт
- Монгол улсын иргэд болон гадаадын харьяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэдийн хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдалт
Ямар эрсдэлээс даатгуулах вэ?
- Бүх төрлийн гэнэтийн осол
Хэн даатгуулах вэ?
- Байгууллагын ажилтнууд
- Нийгэмлэг, сайн дурын байгууллага, холбооны гишүүд
- Оюутнууд
Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?
Хураамжийн хувийг дараах үндэслэлүүдийг харгалзан тогтооно. Үүнд:
- Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог /3 ангилал/
- Даатгалын хамрах хүрээ, үйлчлэх хугацааны ангилал /Даатгуулагчийн сонголт/
Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?
- Даатгуулагчийн өргөдөл
- Гэрээт баталгааны эх хувь
- Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадалгаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтад байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх.
- Даатгалын тухайн тохиолдлын онцлогоос шалтгаалан шаардагдаж болох бусад баримт
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
- Даатгалын лавлах: 1800-1990
- Имэйл хаяг: insurance@mongoldaatgal.mn