Мэдээ
HomeМэдээБайгууллагын даатгалАвтотээврийн хэрэгслийн даатгалЖолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Posted on
4 сар 21, 2020
in
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Энэхүү даатгал нь Жолоочийн тухай хуулийн дагуу хийгддэг бөгөөд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой юм.
Мөн та тус даатгалд зохих ёсоор даатгуулснаар замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болно.
ХЭН ЗААВАЛ ДААТГУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
- Мэргэшсэн болон С, D ангиллын жолооч нар бүгд
ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?
Жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас үүссэн дор дурдсан алдаа:
- Бусдын амь насанд учруулсан хохирол
- Бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
- Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол
ХАРИУЦЛАГЫН ХЭМЖЭЭ, СУУРЬ ХУРААМЖ
А ангилал | B ангилал | С ангилал | D ангилал | Механизмын ангилал | |
Хариуцлагын хэмжээ (төгрөг) | 5 000 000 | 5 000 000 | 10 000 000 | 10 000 000 | 5 000 000 |
Суурь хураамж | 12 500 | 33 000 | 42 500 | 53 000 | 12 500 |
Дээр заасан үнэлгээг Даатгуулагч болон Даатгуулагч нар харилцан тохиролцож, Жолоочийн тухай хуулийн 9.2-т заасны дагуу нэмэгдүүлэх боломжтой бөгөөд даатгалын хураамжийг харилцан тохиролцоно.
ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД
- Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл /Байгууллага бол гэрчилгээний хуулбар/;
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дэх шаардлагатай мэдээллүүд;
- Үндсэн жолоочийн жолооны үнэмлэх;
ДААТГАЛЫН ХУГАЦАА ЯМАР БАЙХ ВЭ?
1 жил байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ
Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347
Related posts
4 сар 21, 2020
Автотээврийн хэрэгслийн даатгал
Таны байгууллагын авто тээврийн хэрэгсэлд гэнэтийн эрсдэл учирснаас үүсэх санхүүгийн хохирлыг шийдвэрлэх [...]
Read more