Мэдээ
Буруутан нь олддоггүй гэнэтийн ослын үед яах вэ?
Зогсоолд тавьсан машин дээрээс устай сав шидэх, болхи жолооч ухарч байгаад мөргөөд зугтах, хөдөө хээр замд чулуу үсэрч салхины шил хагалах, машин зурах, хонхойлгох гээд эзэн холбогдогч тогтоох боломжгүй осол өдөр бүр гардаг. Энэ төрлийн гэмтэл, ослын дараа бид эзэнгүй хэргийн хохирогч болж цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод л үлддэг.
Жижигхэн тооцоо хийж үзье л даа.
Зогсоол дээр Toyota-LC200 маркын машин байрлуулчихаад ороод гараад ирэхэд урд салхины шилэн дээр юм унаад хагалчихсан байлаа гэж төсөөлье. Камер шүүлгэсэн ч хаанаас, яаж унасан нь харагдахгүй байлаа. Энэ тохиолдолд бид өөрсдөө л төлбөрөө төлж, машинаа бүрэн болгохоос өөр аргагүй байдалд хүрнэ.
Ингээд бид зөвхөн салхины шилээ захих гэж 2,865,000₮-ийн зардал гаргаж, үүн дээр нэмээд засвар үйлчилгээний төлбөр 557,000₮ нэмэгдэнэ.
Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй тул энэ бүх зардлыг бид өөрсдөө л хариуцах шаардлагатай нүүр тулна.
Харин тээврийн хэрэгслийн ДААТГАЛ тай бол яах вэ?
- Даатгуулагчийн өргөдөл.
- Холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт (Жишээ нь, ЗЦГ-ын ослын дүгнэлт).
- Хохирлын үнэлгээний тайлан.
- Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь.
- Холбогдогч жолооч нарын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон авто тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар.
Дээрх зүйлсийг бүрдүүлээд хохирлоо барагдуулах бүрэн боломжтой болох юм. Та авто тээврийн хэрэгслийн даатгалын аль бүтээгдэхүүнийг сонгосноос хамааран нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох болно.
Зөвхөн зогсоол дээрх эрсдэл ч гэхгүй таны буруутай үйлдлээс үүдсэн осол, жолоо шилжүүлсэн үеийн осол, байгалийн гамшиг зэргээс үүдсэн ослын нөхөн олговрыг олгох болно.
Хэрвээ та хүсвэл зөвхөн танд зориулсан үйлчилгээг үзүүлэх боломжтой. Үүнд:
- Засварын ажлыг албан ёсны диллерээр хийлгэх
- Хувийн менежер томилох
- Засварын хугацаан дахь тээврийн хэрэгслийн түрээсийн зардал
- Түргэн тусламжийн зардал
ДААТГАЛ бол ирээдүйгээ харж, эрсдэлээ тооцоолдог хүний хамгийн зөв алхам юм шүү. МОНГОЛ ДААТГАЛ ХАМГИЙН НАЙДВАРТАЙ