Аялалд гарахаасаа өмнө та хоёр төрлийн асуулт л өөрөөсөө асуудаг байх. Хаашаа явах уу? Яаж явах уу? Гэвч аяллын явцад олон төрлийн эрсдэлийг тооцож, зардлаа тооцох шаардлага гардаг. Зардлууд дунд заавал багтах ёстой зүйл бол аяллын даатгал юм.

Яагаад даатгал хийлгэх хэрэгтэй вэ?

Бүх төрлийн гэнэтийн осол даатгалд хамрагддаг.

Дотоодын аяллын даатгал нь унаж бэртэх, амьтанд хазуулах, түлэгдэх гэх мэт аяллын явцад тохиолдож болох бүхий л гэнэтийн ослын эрсдэлийг хариуцдаг. Монгол орны хувьд аялж буй газар нутгаас хамаарч тохиолдож болох эрсдэл харилцан адилгүй байдаг.

Жишээ нь:

Хад асга ихтэй , уулархаг газар аялаж буй аялагчдын дунд ясны хугарал бэртэл их байдаг.

Адал явдал хайгчдын дунд могой, аалз зэрэг хортой шавьж болон уулын амьтад хазуулах тохиолдол бий.

Гол, нуурын эргээр амарч буй амрагчид усанд живэх тохиолдол маш их байдаг.

Гэнэтийн ослын дараах зардал маш өндөр.

  • Уналтаас үүссэн ясны хугарал, гэмтэл
  • Амьтанд хазуулснаас үүдсэн гэмтэл
  • Ихэнх тохиолдолд авто тээврийн осол

Жил бүрийн аяллын осол эндэгдлийг дээрх осол гэмтэл эзэлдэг.

Та аяллын даатгалгүй тохиолдолд дээрх осол гэмтлийн төлбөр, тээвэрлэлт гэх мэт зардал бүгд таниас гардаг. Осол гэмтлийн зэрэглэлээс хамаарч зардал харилцан адилгүй ч маш их хэмжээний санхүүгийн дарамт болдог билээ. Энэ бүх асуудлыг даатгалаар бүрэн шийдэх боломжтой юм.

Даатгалын үнэлгээг сонгох боломжтой

Таны аяллын маршрут, явах зам, тухайн нөхцөл байдал, нас гэх зэргээс хамаарч даатгалын үнэлгээ харилцан адилгүй байна. Эрсдэл бидний алхам бүрд тулгарч байдаг тул даатгалын ажилтантайгаа сайтар ярилцан үнэлгээгээ тогтоолгох нь хамгийн зөв алхам байх болно. Даатгалын үнэлгээнээс нөхөн төлбөрийн хувь хэмжээ хамаардаг. Иймд та даатгалын гэрээ хийхдээ сайтар уншиж танилцаарай.

Даатгалын хамгаалалт 24/7 цагаар үйлчилнэ

Даатгал хийлгэсэн бүхий л хугацаанд шөнө, өдөр хамаагүй даатгал таны эрсдэлийг бүрэн хариуцах болно. Хамгийн чухал нь осол, эндэгдэл болсон тохиолдолд яаралтай түргэн тусламж, гал, цагдаа гэх мэт холбогдох байгууллага руу мэдэгдэх хэрэгтэй. Үүний дараа баримтжуулан Монгол даатгалтай холбогдоорой.

Аялалаа даатгуулахыг хүсвэл Монгол даатгалын чатботтой холбогдоорой