Мэдээ
Муу ёр гээд мод 3 тогшиж байсан уу ?
Толь хагарвал муу, аяга хагарвал сайн
Хар мууртай таарвал азгүйдэл дагах
Амны бэлэггүй юм яривал ихэвчлэн мод 3 тогших …
гэх мэт мухар сүсэг ч юм шиг нөгөө талаараа ирээдүйд учирч болох эрсдэлийг үг үйлдлээрээ даатгаад байгаа ч юм шиг ийм үйлдэл Та амьдралдаа хийж байсан уу?
Аливаа хүмүүст тэр дундаа ахимаг насны хүмүүст эрүүл мэндийн даатгал санал болгох гэхээр яасан бэлэггүй зүйл ярьдаг хүүхэд вэ? Муу юм холуур өнгөрөг түй түй гээд мод 3 тогшоод л бүхэл бүтэн даатгалын салбарыг үгүй хийчихдэг нь Монголчуудын дунд байгаа хамгийн харамсалтай, хамгийн эмгэнэлтэй магадгүй инээд хүргэм үйлдэл юм.
- Гэтэл та мод 3 тогшлоо гээд ирээдүйд өвдөхгүй байх баталгаа яг мөн үү?
- Ирээдүйд эрсдэл учрахгүй байх баталгаа яг мөн үү?
Харамсалтай нь ҮГҮЙ энэ бол зүгээр ирээдүйд учирч болох эрсдэлийг оюун санааныхаа мухарт аваачаад нуучихаж байгаа өөрийгөө хуурсан үйлдэл юм.
Хэнд хэзээ ч юу ч тохиолдож болно. Эрсдэл хүнийг ялгахгүй. Мод 3 тогших нь таны ирээдүйг учирч болох эрсдэлээс аврахгүй. ЭНЭ БОЛ БОДИТ ҮНЭН.
Тиймээс Монголчууд бид Даатгал гэдэг зүйлийг зөв утгаар нь ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж сурах, дэлхий нийтийн жишгийн дагуу даатгал хийлгэх дадал зуршилтай болох зайлшгүй шаардлагатай юм. Одоогийн нийт хүн амын дийлэнх хувь нь даатгалын тухай боловсрол дутмаг, даатгалын тухай үнэн зөв бодит мэдээлэлгүйгээс даатгалд хамрагдахгүй байх улмаар даатгалын үр шимийг бүрэн авч чадахгүй байгаа нь харамсалтай.
Хувийн эрүүл мэндийн даатгал үнэтэй биш…..
Дан ганц Улсын эрүүл мэндийн даатгалд өөрийн эрүүл мэнд, ирээдүйгээ даатгаад үлдээх нь хамгийн том эрсдэл дагуулж байгааг гадуур байгаа маш олон хандив тусламж харуулж байна. Монголын ихэнх бизнесийн байгууллагууд нийт ажилчидаа жил бүр эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа нь сайшаалтай. Дунджаар авч үзэхэд нэг хүний төсөв 100К-300К хооронд хэлбэлзэж байна. Гэтэл Монголд үйлчлэх хувийн эрүүл мэндийн даатгал дунджаар нэг хүн сард ердөө 100К төлөөд л жилийн 30сая-50сая хүртэл эмчилгээ үйлчилгээ авах боломж байсаар байна. Тиймээс хувийн эрүүл мэндийн даатгал нь аливаа байгууллагын хувьд бага зардлаар ажилтнуудаа дэмжсэн ухаалаг шийдвэр гаргалт, ажилтнуудын хувьд байгууллагадаа сэтгэл хангалуун урт удаан ажиллах сэдэл, хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүндээ эрүүл ажилтан байгууллагын хамгийн том үнэт капитал гэдгийг ойлгох нь чухал юм.
Гэр бүл, хамт олон таны тэргүүн үнэт зүйлс…..
Хувь хүн, гэр бүл, хамт олноороо хамтдаа эрүүл байж эрүүл мэндийн даатгалаа хийлгэж хэвшицгээе.
Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн, зөвлөх Ч.Зууннаст 99109740
Таны эрүүл мэнд Таны үнэт зүйл
Хувийн эрүүл мэндийн даатгалын танилцуулга татахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.