Мэдээ
Хямралын үеийн хамгийн ухаалаг шийдвэр буюу Төлбөр тасалдлын даатгал
Цар тахлын нөлөөгөөр олон ажлын байр хоосорч, олон жижиг компаниуд дампуурч, том компаниуд бизнесээ хумиж байна. Дэлхийн банкны таамгаар эдийн засгийн өсөлт Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт 0.5% -иар буурч Өмнөд Ази 2.7%, Сахарын хойд Африк 2.8%, Ойрх Дорнод ба Хойд Африк 4.2%, Европ, Төв Ази 4.7%, Латин Америк 7.2% тус тус буурна гэжээ. Эдгээр уналт нь хөгжлийн зорилгууд руу чиглэсэн олон жилийн ахиц дэвшлийг эргүүлж, хэдэн арван сая хүнийг ядуурлын байдалд хүргэх төлөвтэй байна.
Мэдээж цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөө Монгол улсыг тойрч гарахгүй нь тодорхой. Уг хүндрэлээс бизнесээ авч гарах, цар хүрээ тэлэх сонирхолтой үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид олон бий. Нэг талдаа эрсдэлтэй энэ шийдвэрийг санхүүгээр дэмжиж байгаа бол төлбөр тасалдлын даатгалыг санал болгож байна.
Төлбөр тасалдлын даатгал гэж юу вэ?
Даатгуулагчаас бараа үйлчилгээг зээлээр худалдан авч буй зээлдэгч нь даатгалын эрсдэлийн улмаас төлбөрөө төлөөгүйн улмаас учрах хохирлоо даатгалын компаниар нөхөн төлүүлэх ач холбогдолтой даатгал юм.
Уг нь даатгал нь зээлдэгчид олгосон зээлийн үлдэгдлийг даатгаж, хохирлыг барагдуулах зорилготой юм.
Ямар эрсдэлийг хамрах вэ?
- Зээлдэгч зээлийн төлбөрөө зээлийн гэрээний дагуу хугацаанд нь төлөөгүй хойшилсон нөхцөл байдал
- Зээлдэгч байгууллагыг дампуурсан гэдгийг холбогдох эрх бүхий байгууллага нотолсон
- Байгалийн эрсдэл
Даатгалд хамрагдахдаа анхаарах зүйлс
Зээлээр худалдах гэрээ нь хууль ёсны дагуу хүчин төгөлдөр байх ёстой. Мөн Зээлдэгч даатгуулагчаас зээлээр авсан бараа үйлчилгээний төлбөрөө хийх ёстой хугацаанаас хойш 90 хоног хэтрүүлсэн тохиолдолд даатгуулагч зээлдэгчтэй байгуулсан гэрээний дагуу зээлдэгчийн эсрэг өөрийн хохирлоо нөхөн төлүүлэхээр даатгагчид хандана. Нөхөн төлбөрийг олгохдоо шүүхийн шийдвэрийг үндэслэх болно.
Эдийн засгийн хямралын үед санхүүгийн уналт, гэнэтийн эрсдэлийг тооцоолж даатгуулах нь хамгийн ухаалаг алхам юм. Монгол даатгал ХК-ийн мэргэжлийн мэргэшсэн ажилтнаас зөвлөгөө авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.