Үл ялиг болгоомжгүй байдал биднийг орон гэргүй болгох эрсдэлд хүргэдэг. Санаандгүй үсэрсэн галын цучил, ил задгай хаясан цогтой үнс нурам, анзаараагүй үлдээсэн пийшингийн хагархай биднийг хормын төдийд хайртай бүхнээс минь салгах аюултай байдаг. Тиймээс хашаа байшиндаа аюулгүй байдлыг бүрэн хангая. 

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 4209 удаагийн ахуйн гал түймэр гарч, 11.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 54 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 628 толгой мал хорогдож, 1770 гэр, орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1134 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Тиймээс: 

  • Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Зуух, пийшингийн бүрэн бүтлийг хангах, утаа мэдрэмжийг салахгүй байх
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх

Орон байрны хулгайгаас сэргийлэх

Өөр нэгэн томоохон эрсдэл дагуулдаг зүйл бол орон байрны хулгайн гэмт хэрэг. Үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргүүдийг цаг хугацаагаар нь авч үзвэл иргэдийн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх цаг буюу өглөөний 08 цагаас оройны 17 цагийн хооронд үйлдэгддэг байна. 

Тиймээс орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд: 

  • Хөршийн холбоог сайжруулах 
    • Хөршөө таньдаг байх 
    • Найрсаг харилцаатай байх 
  • Эрсдэл өндөртэй хэсэгт амьдардаг бол камер байршуулах 
  • Хаалга, цонхны аюулгүй бүтэн байдлыг хангах 
    • Цонхонд төмөр тор хийх 
    • Цоож сайтай хаалга хийлгэх
    • Зөвхөн байшингийн хаалганаас гадна хашааны хаалгыг хамгаалалт сайтай байлгах 
  • Хашаа болон гудамжны гэрэлтүүлгийг сайн байлгах 
    • Гудамжны гэрэлтүүлгийг хамааралтай албан байгууллагад шаардлага тавьж бүрэн бүтэн байдлыг хангах  
    • Хашааг гэрэлтүүлэгтэй байлгах

Бид танд дээрх эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийн дараах санхүүгийн асуудлыг шийдэх “Хашаа байшингийн даатгал”-ыг санал болгож байна. Та уг даатгалд даатгуулснаар:

Үндсэн эрсдэл:

  • Галын
  • Байгалийн
  • Цахилгаан эрчим хүчний
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.

Нэмэгдэл эрсдэл:

  • Хулгай, дээрмийн эрсдэл тулгарахад, дараах санхүүгийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой болох юм. 

Мэргэшсэн даатгалын ажилтнаас мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.