Мэдээ
Хашаа байшингийн даатгал хийлгэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
Иргэд даатгалын компаниар үйлчлүүлэхдээ мэдлэг, мэдээлэл дутмаг, даатгалын гэрээний талаар сайн ойлголтгүйгээс үүдэн үл ойлголцол үүсдэг. Тэгвэл эд хөрөнгө, цаг хугацаа, санхүүгийн хувьд эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та өөрөө даатгалын компаниасаа бүрэн мэдээлэл авч, гэрээний нөхцөлтэй сайтар танилцан, баталгаажуулах хэрэгтэй юм.
Энэ удаагийн зөвлөмжөөр хашаа байшингийн даатгал хийлгэхдээ юуг анхаарах хэрэгтэй талаар дурдлаа.
Зөв даатгалын компани сонгох
Даатгалын компани сонгох хамгийн чухал үзүүлэлт бол туршлага. Олон жилийн туршлагатай байна гэдэг нь тэр хэмжээгээрээ эрсдэлийн мэдээллийн сан сайтай гэсэн үг юм. Энэ нь эрсдлийг тооцоолоход хамгийн сайн нөхцөл болдог.
Мэдээж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Хашаа байшиндаа учирж болох бодит эрсдэлийг тооцоолох
Учирж болзошгүй эрсдэлээ тодорхойлох нь хашаа байшингийн үнэлгээ түүнтэй уялдан гарах даатгалын хэмжээтэй шууд холбоотой байдаг. Та зөвхөн орон байрны хулгайн эрсдэлийг аль эсвэл байгалийн эрсдэлийг тооцоолж даатгалаа хийлгэж болох юм. Тиймээс орон байрандаа учирж болох эрсдэлийг заавал тооцоолж үзээрэй.
Мөн нэг чухал зүйл бол бодит үнэлгээ. Хашаа байшингаа хэдэн төгрөгөөр үнэлж даатгуулах талаар өөрөө сонголтоо хийнэ. Та аль болох зах зээлийн үнээр нь даатгуулбал учирсан аливаа хохирол бүрэн төлөгдөх боломжтой болно. Харин бодит үнээс хоёр гурав дахин дээгүүр үнэлж даатгуулбал даатгалын гэрээ хүчингүй болдогийг анхаараарай.
Гэрээний заалттай сайтар танилцах
Даатгал болон иргэд дунд үүсдэг гол үл ойлголцол нь нөхөн төлбөр олгох, үнэлгээний асуудал байдаг. Иргэд ямар нөхцөлд нөхөн төлбөр олгох, ямар эрсдэлүүд дээр даатгагдсан, ямар тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээ буурах зэрэг гэрээний нарийн заалтуудтай дутуу танилцсан байдаг. Үүнээс үүдэн эрсдэлийн дараах нөхөн төлбөр авахад хүндрэл үүсдэг. Тиймээс
- Даатгалын компани нөхөн төлбөрөө ямар нөхцөлд өгөх эсвэл өгөхгүй эсвэл бууруулж өгөх гэдэг талаар сайтар ярилц.
- Даатгалын осол эрсдэл учирсан бол ямар хугацаанд даатгагчид мэдэгдэх талаар лавла.
- Даатгалын хураамж хэдэн хувиар төлөхөө тодруулж асуугаад хураамжаа төлөх нь зүйтэй.
Хашаа байшингийн даатгалын талаар мэдээлэл авахыг хүсвэл манай мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдоорой.