Мэдээ
Ухаалаг жолооч тээврийн хэрэгслийн даатгал
Тээврийн хэрэгсэл болон жолоочтой холбоотой 4 төрлийн даатгал байдаг. Үүнд тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгал, жолоочийн гэнэтийн ослын даатгал, албан журмын жолоочийн хариуцлагын даатгал багтдаг.
Тээврийн хэрэгслийн даатгал:
Автотээврийн хэрэгсэлд гэнэтийн аливаа эрсдэлээс үүдэн гарах хохирлыг санхүүгийн хүндрэлгүй давах туулах даатгалын үйлчилгээ юм. Даатгалд бүх ангилалын тээврийн хэрэгслээс гадна тээврийн хэрэгслийн нэмэлт тоноглолыг даатгуулах боломжтой байдаг.
Таны машиныг доорх төрлийн эрсдэлүүдээс хамгаална.
- Хөдөлгөөний үеийн осол
- Байгалийн хүчний үйлчлэл
- Хөдөлгөөний бус үеийн осол
- Гал, дэлбэрэлт
- Хулгай, дээрэм
- Жолоо шилжүүлэх эрсдэл
- Жолоочийн гэнэтийн осол
Албан журмын жолоочийн хариуцлагын даатгал
Энэхүү даатгал нь Жолоочийн тухай хуулийн дагуу хийгддэг бөгөөд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм. Мөн та тус даатгалд зохих ёсоор даатгуулснаар замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болно.
Жолоочийн гэнэтийн ослын даатгал
Гэнэтийн ослын улмаас жолоочийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гарах санхүүгийн эрсдэлийг хамгаалах даатгалын үйлчилгээ юм. Уг даатгалд бүх төрлийн гэнэтийн ослын эрсдэлийг даатгадаг.
Уг даатгалууд нь жолоочийн амь нас, эрүүл мэнд болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон хохирогч талын хохирлыг барагдуулах ач холбогдолтой 3 тусдаа даатгал юм. Харин Монгол даатгал танд жолоочийн хариуцлага, тээврийн хэрэгсэл, гэнэтийн ослын даатгал бүхий багц даатгалыг санал болгож байна.
Багц даатгалд хамрагдснаар гэнэтийн ослын бүхий л эрсдэлийн дараах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм. Мөн зөвхөн даатгуулаад зогсохгүй
- 180 градус дүрс бичдэг, аудио бичдэг өөрөө санах ойгоо цэвэрлэдэг машины камер
- эсвэл Доктор авто сүлжээ засвар үйлчилгээний 200.000₮ эрхийн бичиг сонгон авах боломжтой
Тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.