Мэдээ
Эрүүл мэндийн даатгал бол санхүүгийн хамгаалалт юм
Өвчин хэлж ирэхгүй хийсч ирнэ гэдэгчлэн хэн ч өвдөж магадгүй гэж төлөвлөдөггүй шүү дээ. Гэвч тодорхой нөхцлүүдэд санхүүгийн төлөвлөгөөндөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тусгаж хэвших хэрэгтэй билээ .
Тухайн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаар шийдэх нь гэнэтийн, өндөр өртөгтэй эмчилгээний зардлуудыг бууруулах онц ач холбогдолтой байдаг.
Санхүүгийн хамгаалалт бий болгодог
Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулах гэх мэтээр та мөнгөн хөрөнгөө өсгөх олон төрлийн арга хэрэглэдэг байж магадгүй. Гэвч эрүүл мэндийн онц ноцтой аюул тулгарахад хөрөнгөө татахаас өөр аргагүйд хүрч болзошгүй. Харин эрүүл мэндийн даатгал нь нэг талаараа санхүүгийн маш сайн хамгаалалт болдог гэдгээрээ онцлог. Гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгогдох, урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах гэх мэтээр санхүүгийн төдийгүй эрүүл мэндийн асуудлыг давхар шийддэг билээ.
Олон төрлийн сонголтоор хамгаалагдах боломж
Эрүүл мэндийн даатгалын үндсэн сонголтоос гадна олон төрлийн даатгалын хамгаалалтыг сонгох боломжтой. Хавдрын эрсдэл, амны хөндийн эрүүл мэнд, гэнэтийн осол гээд эрүүл мэндийн олон төрлийн эрсдэлт хүчин зүйлийг тооцоолон гэрээгээ байгуулах боломжтой.
Та гэрээний ажилтантай сайтар ярилцан хамгаалалтын төрлөө сонгоорой.
Цаг хугацаа алдалгүй тусламж, үйлчилгээ авах боломж
Урьдчилсан сэргийлэх, онош тодруулах үзлэгт орох гэж урт удаан оочерт зогсох, олон эмнэлэг дамнаж явах төвөгтэй байдаг билээ. Харин эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд гэрээт эмнэлэгүүдээр, элдэв чирэгдэлгүй, цаг хугацаа алдалгүй үйлчлүүлэх боломжтой юм.
Эрүүл мэндийн даатгалын талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл Монгол даатгал ХК-ийн мэргэшсэн багтай холбогдно уу.