Мэдээ
Хөл хорио ба хүүхдийн сэтгэл зүй
Коронавирусын цар тахал газар авч байгаа тул өөрийгөө тусгаарлах буюу хорио цээрийн дэглэм тогтоож халдварын түвшинг бууруулах гол тактикийг ашиглаж байна. Хорио цээрийн дэглэмийн нөлөөгөөр нийгмийн уулзалт, цугларалтыг хориглож, сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхүүд ч мөн адил ажиллахаа больж, хүмүүс бүтэн өдрийг гэртээ өнгөрүүлдэг боллоо.
Энэ нөлөө зөвхөн томчуудад л хүнд тусаж байгаа биш бөгөөд хүүхдүүдэд маш том сэтгэл зүйн хүндрэл үүсгэж байгаа юм. Сургууль, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай руу явж чадахгүй, найз нөхдөөсөө холдох, бухимдаж, стресстэж байгааг эцэг, эхчүүд нь ойлгохгүй байх гэх зэргээр хүүхдүүд илүү хүнд байдалд орж байна. Хүүхдийн хувьд энэ өөрчлөлт даван туулахад амаргүй сорилт бөгөөд заримд нь туйлын хүнд тусаж байж магадгүй.
Гэхдээ уг өөрчлөлтийг даван туулах чадварыг олгох, эрүүл сэтгэл зүйн үндэсийг бий болгох хүмүүс бол мэдээж ЭЦЭГ, ЭХчүүд юм. Эцэг эхчүүд бидэнд энэ цаг үед хүүхдээ ойлгохыг хичээх, хүүхдэдээ туслах цаг хангалттай байгаа тул цаараглаж хойш суулгалгүй дараах зөвлөмжийг уншаарай.
- Хариуцлагатайгаар энэ хугацааг гэртээ өнгөрүүлсний эцэст эргээд найз нөхөд, ангийнхантайгаа чөлөөтэй, айх аюулгүй уулзах боломжтой болно. Энэ байдал зөвхөн түр зуурынх гэдгийг ойлгуулах.
- Тэдэнд шаардлагатай зүйл бол таны анхаарал. Тийм учраас илүү нээлттэй ярилцаж, хамтдаа хөгжилдөж, хамтдаа хоол хийх гэх зэргээр илүү их анхаарал хандуулаарай.
- Сэтгэл түгшсэн, санаа зовиносон, уур бухимдалтай байгаа эсэхийг анзаарах.
- Сэтгэлээр унах, санаа зовох гэх мэт сөрөг мэдрэмжүүд хэвийн л зүйл гэхдээ хэрхэн эдгээр сөрөг мэдрэмжийг удирдаж болох талаар зааж чиглүүлж өгөөрэй. Энэ байдал бол хүүхдэд тань анх удаа тохиолдож байгаа зүйл бөгөөд та өөрийгөө том хүн гэдгээ өөртөө дахин сануулан загинаж, зандрахаас зайлсхийгээрэй.
- Онлайнаар хичээл хийх, тоглох, бие даан суралцах, зурагт, утас үзэх цаг гэх мэтээр өдрийн хуваарь гаргаж өгөөрэй.
- Ердийн амьдралын хэв маяг тэр чигтээ өөрчлөгдөж дэлгэцийн урд их цаг зарцуулах болсон үүнийг заавал өөрчлөөрэй. Бидэнд хүүхдэдээ зарцуулах маш их цаг гарч байгаа тул гар урлал хийх, хамт угаалга хийх, дэлхийн сонин хачин, шинжлэх ухааны хачирхалтай нээлтүүд гээд олон төрлийн сэдвээр ярилцаж болох юм.
- Хөдөлгөөн бол сэтгэл санааг сайжруулах гол зүйлсийн нэг юм. Тиймээс хүүхэдтэйгээ хамт сунгалтын дасгал, иог, бүжиг хийгээрэй.
- Хорио цээрийн дэглэм бол хайртай хүмүүсээ өвдөхөөс сэргийлж байгаа хамгийн сайн арга гэдгийг ойлгуулаарай. Энэ бол дэлхий даяар урьд өмнө хэзээ ч болж байгаагүй зүйл бөгөөд хамгийн гол нь бид хамтдаа байна гэдгийг тайлбарлаарай.
Хамгийн гол нь хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, ханиалгах, найтаах бүртээ гар тогтмол угааж, зөв ханиаж найтаах /ам, хамраа тохойгоороо таглах/ дадлыг хэвшүүлээрэй. Энэ цаг үед дархлаагаа дэмжих нь хамгийн сайн арга бөгөөд эрүүл хоол хүнс өгч, сайн унтуулж амрааж байгаарай.
Монгол даатгал танд Ковид 19-ийн хамгаалалттай эрүүл мэндийн даатгалыг санал болгож байна. Даатгалын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтрэн мэдээлэл авна уу.
Эрсдэлийн эсрэг хамтдаа хариуцлагатай байцгаая!