2020 оны 3-р улиралд нийт 1,348,030 толгой мал хорогдсон байна. Монголын эрс тэс цаг уурд мал маллана гэдэг ур ухаан, тэсвэр тэвчээр шаардсан томоохон эрсдэл үүрсэн алхам билээ. 

Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй ихээхэн хэмжээний гамшгийг хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангагдах даатгалын үйлчилгээг малын индексжүүлсэн даатгал гэдэг.

 

МИД-ын онцлог:

  • Нэг малчны хотонд гарсан хохиролоос бус сумын хэмжээнд гарсан хохиролоос тооцож нөхөн төлбөр олгодог. 
  • Хэрвээ тухайн жил суманд их хэмжээний мал хорогдсон ч танай хот онд мэнд орсон тохиолдолд мөн л адил даатгалын нөхөн төлбөр авах боломжтой
  • Гэвч зөвхөн танай хотонд л хорогдол үүссэн бол нөхөн төлбөр олгох боломжгүй юм. Энэ нь малчдыг хариуцлагажуулж буй хэлбэр юм. 

МИД ямар төрлийн хорогдолд нөхөн төлбөр олгох вэ? 

  • Зуд
  • Өвчин эмгэг
  • Чоно нохойд бариулах
  • Хулгайд алдах

Хувийн хэрэгцээндээ зориулсан, бэлэн болон биет хөрөнгөөр арилжсан тохиолдолд малын хорогдолд тооцохгүй.

Анхаарах зүйлс:

Уг даатгал нь жилийн хамгийн эрсдэлтэй саруудыг даатгалд хамруулдаг онцлогтой. Энэ нь 12 дугаар сараас 6 дугаар сарыг хамрах бөгөөд энэ хугацаанд үүссэн эрсдэл, хорогдлыг л нөхөн төлнө гэсэн үг юм. 

Даатгалын хураамжийг хэрхэн тооцох вэ?

Жишээ: Хөвсгөл аймгийн Түнэл сумын малчин Сүх 18 адуугаа МЭД-д даатгуулахаар даатгалын төлөөлөгчтэй уулзаж, гэрээгээ байгуулахаар шийджээ. Хөвсгөл аймгийн нэгж адууны үнэ 300 000 төгрөг, Түнэл сумын адууны хураамжийн хувь нь 1,69% байна. Эхлээд малчин Сүхийн адууны нийт үнэлгээг тодорхойлон гаргаж, малчин Сүхээс авах хураамжийг тодорхойлъё.

Нийт малын үнэлгээ = 18 x 300 000₮ = 5 400 000₮

Малчин Сүх адуугаа 100%-аар үнэлэн даатгуулсан гэвэл:

Даатгалын хураамж = 1,69% x 5 400 000₮ = 91 260 ₮

Даатгалын талаар мэргэжлийн зөвлөхөөс мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган холбоос дээр дарж нэвтэрнэ үү.