Бид даатгалын үйлчилгээг илүү хялбар, илүү хурднаар хүргэхийг зорьж ажилдаг билээ. Цар тахлын дэгдэлт, хөл хориотой холбоотойгоор таны болон танай гэр бүлийн мэндийг хамгаалж онлайн нөхөн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлж байна.

Онлайн нөхөн төлбөрийн үйлчилгээ гэж юу вэ?

May be an image of outerwear

Даатгалын тохиолдол үүссэн тохиолдолд заавал даатгалын салбарыг зорих шаардлагагүй. 18001990 дугаарт ослын дуудлага өгч ослоо бүртгүүлэн зааврын дагуу үнэлгээний хуудас, ослын зургаа Mongol Daatgal JSC хуудсны чатбот руу илгээхэд л хангалттай.

Зам тээврийн ослын үед газар дээр нь зураг авах заавар:

May be an image of car

  1. Ослын газраас хөдлөлгүй, төөврийн хэрэгслүүдийн урд талаас улсын дугаарыг оруулан орчны нөхцөл байдлыг харуулан авна.
  2. Тээврийн хэрэгслүүдийн ар талаас улсын дугаарыг оруулан орчны нөхцөл байдлыг харуулах
  3. Мөргөлдсөн шүргэлдсэн хэсгийг харуулах
  4. Зам тээврийн ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд үүссэн хохирлыг тодруулж авах

Бүрдүүлэх материал

Жолоочийн хариуцлагын даатгал

  • Даатгалын гэрээ
  • Даатгуулагчийн жолоочийн жолооны үнэмлэхний хуулбар •
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Хохирогчийн жолоочийн жолооны үнэмлэхний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Ослын газрын зургийг дөрвөн талаас, орчин нөхцөлийг оролцуулан, эвдрэлийг тодруулан авах, видео бичлэг хийх
  • Замын цагдаагийн тодорхойлолт /шаардлагатай тохиолдолд/
  • Хохиролын үнэлгээ

Тээврийн хэрэгслийн даатгал бол ямар төрлийн эрсдэл болон хаана хэрхэн болсноос хамааран харилцан адилгүй байна. Та Mongol Daatgal JSC фэйсбүүк хуудсаар дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.