Мэдээ
Тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоонд орохоосоо өмнө юуг анхаарах хэрэгтэй вэ?
Тээврийн хэрэгслийн үзлэгт зөвхөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй гэдгийг санах хэрэгтэй. Нийт жолоочдын 10% бичиг баримтны зөрчил, 25% нь автомашины өнгө үзэмж, 65% нь бүрэн бүтэн байдал, аюулгүйн хэрэгсэлгүй байснаас үүдэн үзлэгтээ тэнцдэггүй байна.
Энэ удаагийн нийтлэлээр үзлэгт орохоосоо өмнө юуг бэлдэх шаардлагатай зөвлөгөөг хүргэе.
Татвараа төлөх
Цөөнгүй жолооч татвараа төлөхөө мартан хөдөлгөөнд оролцдог. Тээврийн хэрэгслийн эзэмшигч тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн оронгоор хуваарийн дагуу татвараа төлсөн байх ёстой.
- 1, 6 – Нэгдүгээр сард
- 2, 7 – Хоёрдугаар сард
- 3, 8 – Гуравдугаар сард
- 4, 9 – Дөрөвдүгээр сард
- 5, 0 – Тавдугаар сард
Татварын хэмжээ нь тээврийн хэрэгслийн төрөл, моторын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Та хэдэн төгрөгний татвар төлөх ёстой ЭНД дарж хараарай.
Даатгалд хамрагдсан байх
Монгол улсын Жолоочийн даатгалын тухай хуулиар тээврийн хэрэгсэл өмчлөгч, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсан байх ёстой. Уг даатгал нь таны буруутай үйлдлээс үүдэн бусдад үүсгэсэн хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй даатгал юм.
Хариуцлагын хэмжээ, суурь хураамж
А ангилал | B ангилал | С ангилал | D ангилал | Механизмын ангилал | |
Хариуцлагын хэмжээ (төгрөг) | 5 000 000 | 5 000 000 | 10 000 000 | 10 000 000 | 5 000 000 |
Суурь хураамж | 12 500 | 33 000 | 42 500 | 53 000 | 12 500 |
Дээр заасан үнэлгээг Даатгуулагч болон Даатгуулагч нар харилцан тохиролцож, Жолоочийн тухай хуулийн 9.2-т заасны дагуу нэмэгдүүлэх боломжтой бөгөөд даатгалын хураамжийг харилцан тохиролцоно.
Жолоочийн хариуцлагын даатгалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Явах эд ангийн бүрэн бүтэн байдал | Тэнхлэг тохиргоо, дугуйн хээ, хийн даралт, явах ангийн дуу чимээ тоормосны хэвийн ажиллагаа, моторын дуу чимээ, утааны хэмжээ хэвийн
- Гэрэл дохио, гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдал
- Салон доторх төхөөрөмжийн хэвийн байдал
- Автомашины өнгө үзэмж
- Бичиг баримтын зөрчилгүй байх | автомашины гэрчилгээ, эзэмшигчийн иргэний үнэмлэх, жолооний үнэмлэх