Мэдээ
Хүний нөөцийн практик туршлагууд
Байгууллагын сайн соёл бий болгох, шилдэг ажилтныг тогтоон барих, үнэ цэнтэй баг хамт олныг бий болгох гээд хүний нөөцийн хүчин чармайлтаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа хамаарч байдаг. Хүний нөөцийн бодлого нь нэмүү өртөг шингээхийн тулд бизнесийн стратегитай нийцэж байх ёстой. Энэ нь хүний нөөцийн асуудал байгууллагын болон ажилчдынхаа хэрэгцээ шаардлагад аль алинд нь анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэсэн үг юм.
Энэ нийтлэлд бид Жеффри Пфефферийн санал болгосон хүний нөөцийн шилдэг туршлагыг авч үзэх болно.
Ажилчдын аюулгүй байдлыг хангах
Хүний нөөцийн хамгийн сайн туршлага бол хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал юм. Ажилтандаа өөрийгөө болон гэр бүлээ эрүүл, аюулгүй байлгах боломжийг олгодог ажил олгогчтой байх нь хүмүүс ажилдаа ирэх хамгийн чухал шалтгаануудын нэг билээ.
Ажилтан ба ажил олгогчийн хооронд албан ёсны гэрээ (цалин, ажлын цаг, нэмэлт урамшуулал) ба албан бус гэрээ (итгэлцэл, үнэ цэн) хоёулаа байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал нь ажилчдаа ажил тарсны дараа гэртээ харьж, өөрсдийгөө болон гэр бүлийн эрүүл, аюулгүй байдлыг хангах боломжийг олгодог
Байгууллага ажилтныг сонгох, сургах, хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Гэвч ажилчдын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ажилтнаа алдахад байгууллага томоохон хэмжээний хохирол амсаж байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал нь үнэ цэнтэй ажилтнаа авч үлдэхэд туслах гол практик арга юм. 2020 онд ажлын байрны аюулгүй байдал нь ажилчдын гуравдахь чухал хүчин зүйл болохыг судалгаагаар тогтоожээ. Их Британид судалгаанд хамрагдсан 1100 мэргэжилтний 28% нь ажлын байрны аюулгүй байдлыг чухал хүчин зүйл гэж нэрлэжээ.
ХОЛБООТОЙ: Байгууллагын соёл: Ажилчдын эрүүл мэнд
Зөв хүнийг сонгох
Бизнесийн өрсөлдөөн давуу байдлыг бий болгох гол арга бол зөв боловсон хүчинг бүрдүүлэх. Ажил горилогчид дунд томоохон өрсөлдөөн байдаг ч шилдэг ажилтныг авахын тулд байгууллагуудын хүний нөөцүүд дунд түүнээс дутахгүй өрсөлдөөн өрнөж байдаг. Зөв хүнийг сонгож, өрсөлдөөний давуу байдал бий болгохын тулд танай байгууллагын соёл, сургалтын хөтөлбөр, ажилчдын эрүүл мэндэд чиглэсэн бодлого зэрэг томоохон түлхэц болох болно.
ХОЛБООТОЙ: Байгууллагын эрүүл мэндийн даатгал
Сонгон шалгаруулалтад анхаарах зүйлс:
- Чадвар: Тухайн хүн техникийн болон харилцааны ур чадвартай юу? Мэдлэг, туршлага хэр вэ?
- Сургалтанд хамрагдах чадвар: Бид энэ хүнийг чадвараа дээшлүүлэхэд сургаж чадах уу? Тухайн хүн суралцах, хөгжих эерэг хандлагатай юу?
Бүтээмжтэй багийн зохион байгуулалт
Зорилгодоо хүрэхэд багаар ажиллах нь нэн чухал гэдгийг бид бүгд мэднэ. Аливаа компанид амжилтанд хүрэхийн тулд өндөр гүйцэтгэлтэй багууд маш чухал байдаг. Өндөр бүтээмжтэй баг бүрдүүлж, дадлагжуулах нь хүний нөөцийн үндсэн үүргүүдийн нэг юм. Үүнийг хэд хэдэн аргаар хийж болно. Багийн гүйцэтгэлийг хэмжих, багийн шилдэг чадварыг тодорхойлох, үнэлэх, урамшуулах, багаар ажиллахад тохиромжтой програм хангамжийн мэдээллээр удирдлагыг хангах гэх мэт.
Мөн багийн харилцааг удирдах, цаг хэмнэх, ажлыг хөнгөвчилах хамгийн чухал шийдлүүд нэг бол төслийн болон харилцаа холбооны программ хангамж юм.
Ажилчдыг тогтоон барих: Цалингаас илүү өгөөж
Ажилчид байгууллагадаа үнэ цэнтэй гэдгээ мэдрэх нь ажилдаа үлдэх, сэтгэл хангалуун байх чухал шалтгаан болдог. Тэгвэл хэрхэн үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх вэ?
- Тогтмол сургалт хөтөлбөрт хамруулж ур чадварыг нь сайжруулж, шинийг бий болгох
- Эрүүл мэндийн асуудалд нь анхаарах. Байгууллагаас ажилчдад өгөх хамгийн бодит үр өгөөж бол эрүүл мэндийн даатгал, урьчдилан сэргийлэх үзлэг юм.
- Байгууллагад оруулж буй хувь нэмэр, бүтээмжийг нь урамшуулах. Байгууллагын гүйцэтгэлийн үр дүнг хувь хүний урамшуулалтай холбох нь хамгийн шалгарсан аргуудын нэг юм.
Үнэ цэнтэй, үр бүтээмжтэй ажилчдыг урамшуулах чухал нөлөөлөл бол ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ юм. Эрүүл ажилтан, хамгийн бүтээмжтэй байдаг гэдэгтэй маргахгүй биз.
Даатгалын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.