Мэдээ
Хүүхдээ хэрхэн эрсдэлд бэлэн байлгах вэ?
Өндөрт авирах, бие даан дэлгүүр орох, багаж хэрэгсэл ашиглах, толгодоос дугуйгаар уруудах, зам гарах, хүмүүстэй харилцах гээд хүүхэд томрох тусмаа бие даан олон эрсдэлтэй нүүр тулдаг. Эцэг эхчүүд бүрийн гаргадаг том алдаа бол хүүхдээ аюул ослоос сэргийлж байна гээд эрсдэлийн боловсрол олгохоо мартаж орхидог. Энэ нь эргээд хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг анзаардаггүй. Тэгвэл хүүхддээ хэрхэн эрсдэлийн боловсрол олгох вэ?
Аюул осол болон эрсдэлийн ялгааг ойлгуулах
Аюул, осол гэдэг нь хүүхдийг харгалзах хүнгүй шүдэнзээр тоглуулах явдал юм. Харин эрсдэлийг ойлгуулах нь хэрхэн аюулгүйгээр гал гаргахыг тэдэнд үзүүлж, сургах явдал юм.
Бид хүүхдэдээ зайлшгүй ойлгуулах ёстой нэлээдгүй дүрмүүд бий. Түүнээс заримаас нь дурдвал:
- Ногоон гэрэл, гарцаар гарах, явган хүний ногоон гэрэл асахтай зэрэгцэн зарим тохиолдолд автомашины баруун эргэх гэрэл асдаг тул зам гарахдаа машин ирж байгаа эсэхийг зайлшгүй шалгах гэх мэт замын хөдөлгөөний тодорхой дүрмүүдийг зайлшгүй мөрдөх
- Хортой хортон шавьж, ургамал болон зэрлэг амьтдын талаар ойлголттой болгох. Ургамал амьтадтай зөв харилцах талаар мэдлэгтэй болгох.
- Нойтон гараар цахилгааны утас гэх мэт зүйлсэд хүрч болохгүй, ус цахилгаан дамжуулдаг тул үхэх хүртэл аюултай гэх мэт цахилгааны талаар мэдлэгтэй болгох.
- Байгалийн үзэгдлүүдийн талаар ойлголттой болгох. Улиралдаа тохируулж хэрхэн хувцаслах, тохируулж хувцаслаагүйгээс үүдэн эрүүл мэндэд учирж болох хохиролуудын талаар ойлгуулах.
- Амьсгалын замын өвчлөл болон бусад өвчлөлийн талаар тодорхой ойлголттой болох, хэрхэн халддаг, хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой гэх мэт
Хүүхдүүдтэйгээ туршиж үз
Мэдээж энэ бүхнийг тайлбарлаж хэлэхэд хүүхэд тэр бүр бүрэн гүйцэд ойлгохгүй. Бид ч мөн адил туршиж үзэж байж л гүнзгий ойлгодог шүү дээ. Тиймээс бид хүүхдэдээ эрсдэл хэрхэн харагддаг болохыг харуулах нь чухал юм.
Бид хүүхдээ аюулд өртчихвий гэж санаа зовнин байнга хамт дагаж явах юм шиг бүхнийг урдуур нь орж хийж алддаг. Гэвч энэ тохиолдолд бид хүүхдээ аюулруу түлхэж байгаагаас ялгаагүй гэдгийг анзаараарай. Тиймээс эхлээд эрсдэл ямар байдгыг харуулж, хэрхэн эрсдэлийг давж байгаагаа харуулаад дараа нь өөрийнхөөрөө эрсдэлтэй тулж, даван туулах боломжийг олгоорой.
Нийтлэлийг энэ хүртэл нь уншсан бол та эрсдэлээс хэн ч зугатах боломжгүйг, аюул ослоос урьдчилан сэргийлэх нь эрсдэлийн боловсрол гэдгийг ойлгосон байх. Тиймээс хэн ч ирээдүйд юу учирж болохыг тааварлах боломжгүй тул бид эрсдэлийн боловсролтой байх зайлшгүй шаардлагатай билээ.
Эрсдэлийн боловсрол болон эрүүл ирээдүйн төлөөх хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт бол ДААТГАЛ юм.