Мэдээ
Та сайн эцэг, эх байх гэж хичээдэг үү?
Магадгүй та сайн эцэг эх байх тухай байнга боддог байж магадгүй. Гэвч айл бүрийн хүмүүжил, боловсрол, шашин шүтлэг харилцан адилгүй тул ялгаатай ойлголт бий болох нь мэдээж.
Гэхдээ сайн эцэг эх байх нь хүүхдээ сайн хүмүүжүүлэхээс илүүтэй тэднийг сонсдог, тэдэнд цагаа зарцуулдаг, юу чухал болон эс чухал болохыг тунгаадаг ээж аавыг хэлэх нь илүү оновчтой юм.
Бидний ихэнх нь хүүхэдтэй холбоотой түм буман бодлуудыг өдөрт бодож өнгөрүүлдэг. Ямар сургуульд сургах уу? Нийгмийн харилцаанд хэрхэн бэлдэх вэ? Хүрээлэн буй орчин хэрхэн нөлөөлөх бол? Найз нөхөд нь хэн бэ? Гээд олон зүйлд санаа зовж байгаа.
Гэхдээ та хүүхдэд тань юу хамгийн чухал болохыг дахин нэг эргэцүүлээд үзээрэй. Мөн та хүүхдийнхээ үлгэр дуурайлал авдаг хүн нь гэдгийг дахин нэг санаарай.
Хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцах харилцааныхаа ачаар эргэн тойрныхоо ертөнцийг танин мэдэж байдаг.. Хүүхдүүд эцэг эхээ дуурайдаг тул таны хандлага, өөртөө анхаарал тавьж буй байдал, эрүүл мэнд, зуршил гээд таны үйлдэл бүр хүүхдийн тань ирээдүйг тодорхойлж байдаг билээ.
Тиймээс эцэг эхчүүд бид өөрсдийгөө халамжлах, хүмүүжүүлэх замаар хүүхдэдээ эерэг нөлөө үзүүлж чадна. Сайн эцэг эх бол бүхий л эрсдэлийг тооцоолж чаддаг, ирээдүйд учирж болох эрсдэлийг бууруулах гэж хүчин чармайлт гаргадаг хүмүүс юм. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй, баталгаатай байлгая гэж бодож байвал өөрсдийнхөө эрүүл мэндийг чухалчилж үзээрэй. Хүүхдэдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт, баталгаатай ирээдүйн эх үндэс бол хүүхдийн болоод эцэг эхийн эрүүл мэнд юм.
ХОЛБООТОЙ:Хүүхдээ хэрхэн эрсдэлд бэлэн байлгах вэ?
Эрсдэлийн боловсрол болон эрүүл ирээдүйн төлөөх хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт бол ДААТГАЛ юм.