Мэдээ
Даатгал бол зөвхөн санхүүгийн асуудал биш юм
Урьдчилан сэргийлэлт, эрсдэлийн менежмент бол эрүүл, аюулгүй амьдрахад шаардлагатай зүйлсийн нэг билээ. Даатгалын талаар бидний дунд хэд хэдэн түгээмэл ойлголт байдаг ч бүгд санхүүгийн асуудалтай уялдаж байдаг. Гэвч даатгал нь зөвхөн төлбөр хураамж төдий зүйл биш юм.
Сэтгэл санааны тайван байдал
Ирээдүйд хэрхэн аж төрөх, ажил карьерийн хувьд аль цэгт байх, гэр бүлийн хувьд ямар зорилгод хүрсэн байх гээд бид өөдрөгөөр ирээдүйгээ төсөөлөн, тодорхойлдог. Даатгал энэ төсөөлөлд тань сэтгэл тайван хүрэх боломжийг олгодог. Тээврийн хэрэгслийн тань үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөрөнгөтэй холбоотой олон төрлийн эрсдэлийг санхүүгийн хамгаалалт, эрүүл мэндийн хувьд урьдчилан сэргийлэлт гэх мэтээр санхүү болоод сэтгэл зүйн хувьд танд амар амгалан байдлыг бий болгодог.
Эрсдэлд бэлэн байдал
Бид олон эрсдэлийг тооцож тодорхойлдог ч гэнэтийн эрсдэл биднийг үргэлж отож байдаг гэдгийг сануулах нь илүүц биз. Харин даатгал уг гэнэтийн эрсдэлд санхүүгийн хувьд түшиж болж өгдөг.
Тээврийн хэрэгслийн даатгалын хувьд хөдөлгөөний бус үеийн эрсдэл, орон нутгийн зам, байгалийн гамшиг гэх мэтээр аль ч эрсдэлд бэлэн байх боломжийг бүрдүүлдэг.
Ирээдүйн баталгаа юм.
Даатгал бол ирээдүййн баталгаа, даатгалгүй бол ирээдүйд тодорхой бус байдалд орж магадгүй. Магадгүй та гэнэтийн эрсдэлийн сан үүсгэн сар бүр орлогынхоо тодорхой хувийг шилжүүлж хуримтлал үүсгэдэг байж болно. Гэхдээ энэ их хэмжээний эрсдэл үүсэж, санхүүгийн зардал гарахад хангалттай хэмжээ болов уу?
Даатгал ирээдүйд учирч болох их хэмжээний зардлыг багахан хэмжээний хураамжаар хуримтлуулан хариуцах үйлчилгээ юм. Энэ зөвхөн санхүүгийн төдийгүй, машины засвар, эмнэлэг, хагалгаа, урьдчилан сэргийлэлт, эм тан гэх мэт зүйлсийн төлбөрийг хариуцаж буй хэрэг юм. Тиймээс даатгал ирээдүйн баталгаа болдог билээ.
Даатгалын мэргэшсэн зөвлөхөөс мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дарж холбогдоно уу.